Шинэ зам: Хотын зүүн захаас баруун зах руу түгжрэлтэй төв замыг туулахгүйгээр очиж болно

Таны мэдлэгт: Хуучнаар Баянзүрхийн товчоогоор хотод орж ирээд СХД-ийн нутаг Баруун, Зүүн салаа, Баянхошуу орох гэж байгаа бол зурагт үзүүлсэн тойрог замаар хотын төвөөр дайралгүйгээр шууд хойгуураа очиж болно. 
Хотын төвөөрөө нэвтэрч Амгалангаас 7 буудал, 17-р сургууль орох 10 гаруй маршрутыг сонгоод ойролцоогоор 12-13км зам туулж очих боломжтой боловч зурагт үзүүлсэн хойд талын тойрог замаар 15км орчим замыг туулж очно. Ингэхдээ Улиастайн гүүрнээс Шар хадны эцсээр дайран 17-р сургуулийн уулзвар хүртэл зорчих боломжтой байдаг. 

Эх сурвалж: ТЦА

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button