Нэг хүн эдгэрч, дахин нэг жирэмсэн эмэгтэй амаржин охинтой болжээ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Зургаадугаар сарын 30-ны өдөр гурван лабораторид нийт 406 шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Задалж танилцуулбал, ажиглах байранд тусгаарлагдсан 370 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-т сэжигтэй гэж үзэн тугсаарлансан 2, тандалтын зорилгоор хийсэн 7 шинжилгээ, ачаа тээврийн 19 жолоочид коронавирус илрээгүй.

Өнөөдөр 21 настай нэг оюутан эдгэрэн ХӨСҮТ-өөс гаран дараагийн ажиглалт руу шилжлээ. ОХУ-аас ирсэн уг оюутан 36 хоног эмчлэгдсэн.

Бас нэг сайн мэдээтэй. ХӨСҮТ-д эмчлэгдээд эдгэрч гарсан жирэмсэн эмэгтэй сувилалд хянагдаж байсан. Тухайн эмэгтэйгё өчигдөр ХӨСҮТ-д буцаан авчраад, өнөө өглөө төрж, охинтой боллоо” гэв.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button