Замын-Үүдэд коронавирус илрүүлэх явуулын лаборатортой боллоо

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн лабораторийн баг COVID-19 халдварын шинжилгээ хийхээр өчигдөр Дорноговь аймгийн замын-Үүд сум руу хөдөллөө. Авто лаборатори бүхий явуулын баг нь БНХАУ-аас Замын-Үүд боомтоор дамжин орж ирж буй ачаа тээврийн жолооч нараас сорьц авч COVID-19  илрүүлэх шинжилгээг газар дээр нь хийж, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах юм. 

Коронавируст халдварын шинжилгээг өдгөө ХӨСҮТ-өөс гадна Дархан-Уул аймгийн лабораторид хийж байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button