Гарцан дээр зам тавьж өгөөгүй 1015 жолоочид шийтгэл оногдуулжээ

Тээврийн цагдаагийн албанаас явган зорчигчийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Гарцаараа гарцгаая” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар бүлэг “Явган хүний гарц нэвтрэх”-д жолоочийн баримтлах заалтын хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Арга хэмжээний хүрээнд өнгөрсөн долоо хоног буюу 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 14-ны өдөр хүртэл Явганы хүний гарц дээр явган зорчигчид зам тавьж өгөөгүй 1015 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38 дахь заалтаар тус тус шийтгэл оногдуулсан. Зам тээврийн осолд өртсөн явган зорчигчийг өмнөх долоо хоногийн мөн үетэй харьцуулахад 8 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Иймд явган зорчигч ТА явган хүний гарц гармаар зам хөндлөн гарах, үзэгдэх хүрээнд явган хүний гарц гарам байхгүй тохиолдолд ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц зам хөндлөн гарах, замын хөдөлгөөнд оролцогч ЖОЛООЧ ТА явган хүний гарц дээр явган зорчигчид ЗАМ ТАВЬЖ өгч байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Гарцан дээр зам тавьж өгөөгүй 1015 жолоочид шийтгэл оногдуулжээ
Гарцан дээр зам тавьж өгөөгүй 1015 жолоочид шийтгэл оногдуулжээ
Гарцан дээр зам тавьж өгөөгүй 1015 жолоочид шийтгэл оногдуулжээ

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button