Нийслэлийн сурагчдад үйлчлэх 200 автобус оруулж ирэхээр болжээ

БНХАУ-аас нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад үйлчлэх 200 автобус оруулж ирэхээр болжээ. Эдгээр автобусыг 6-8 дугаар сард оруулж ирэх бөгөөд төлбөрийг урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд гурван жилийн хугацаанд төлөх юм байна. Нэг автобус нь 130 мянган ам.долларын өртөгтэй аж.

Улаанбаатар хотын хэмжээнд улсын 224 ерөнхий боловсролын сургууль байдаг. Эдгээр сургууль руу дунджаар 30 мянган сурагч нийтийн тээвэр ашиглах, эсвэл заавал хэн нэгнээр хүргүүлэх шаардлагатай гэсэн судалгаа гарчээ. Эхний ээлжид хотын захын хорооллуудаас сургуульдаа явдаг 15 мянган сурагчийг 200 автобусаар тээвэрлэхээр төлөвлөсөн байна. Нэг автобус нь 54 хүүхдийн багтаамжтай аж.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button