Д.Нямхүү: Коронавирус туссан таван иргэн эдгэрлээ

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаар цаг үеийн мэдээлэл өглөө. ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “Өнөөдөр ХӨСҮТ-ээс таван хүн эдгэрлээ. Тэдний дөрөв нь оюутан, нэг иргэн нь 55 настай, эмэгтэй. Хамгийн удаан эмчлүүлсэн нь 55 хоног. Ингэснээр нийт эдгэрсэн иргэн 20 боллоо” гэв. 

Түүнчлэн ХӨСҮТ-д 171 хүн эмчилгээ, ажиглалтад байна. Тавдугаар сарын 14-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт хүнд 381 шинжилгээ хийлээ. Бүгдэд коронавирус илрээгүй.

Тодруулбал, ХӨСҮТ-ийн хоёр лабораторид ХӨСҮТ-д болон ажиглах байруудад тусгаарлагдсан иргэд, Истанбул-Улаанбаатарын нислэгээр ирсэн хүмүүсийн шинжилгээ багтаж байгаа хэмээлээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button