Дөрөвдүгээр сарын зөрүү 70 мянгыг өнөөдөр олгоно

Коронавирусний улмаас эдийн засаг агшилттай байгаа энэ үед иргэдийн амьжиргааг тэтгэх үүднээс Засгийн газраас гаргасан шийдвэрүүдийг Ерөнхий сайд болон танхимын сайд нар танилцууллаа.

0-18 насны хүүхдийн сар бүр авдаг мөнгөн тэтгэмжийн хэмжээг дөрөвдүгээр сараас аравдугаар сар хүртэл зургаан сарын хугацаанд сар бүр 100 мянган төгрөг болгох шийдвэрийг гаргасан.

Тэгвэл дөрөвдүгээр сард хүүхэд бүрд 30 мянган төгрөг олгосон. Дөрөвдүгээр сарын мөнгөнөөс олгогдоогүй үлдсэн 70 мянган төгрөгийг өнөөдрөөс данс руу шилжүүлнэ гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдэгдлээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button