Д.Нямхүү: Эдгэсэн тохиолдол 13 болж, халдварласан тохиолдол 41 болллоо

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү коронавирусийн халдварын шинжилгээнд хамрагдсан хүмүүсийн тоо болон хариуг мэдээллээ.

“Өчигдөр вирус судлалын 5 лабораторид нийт 307 шинжилгээ хийгдсэн. Тусгай үүргийн нислэгээр ирсэн 275 хүнд, Дорнод аймгийн тандалтын зорилгоор хийгдсэн 6 хүнд коронавирусийн халдвар илрээгүй.

Дархан-Уулд хийсэн шинжилгээ буюу ачаа тээврийн 26 жолоочоос халдвар илрээгүй. Франкфуртийн онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингээд батлагдсан тохиодол 41 боллоо. 13 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа”.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button