Улаанбаатарт 23 хэм дулаан

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарснаас хуурайшилт ихэссэн тул болзошгүй ой хээрийн болон ахуйн гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2020 оны дөрөвдүгээр сарын 28-ны 08.00 цагаас 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшиж, төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Орхон-Сэлэнгийн бэлчир, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнодын талаар 15-20 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 29-34 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө 21-23 градус дулаан байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button