БНСУ руу хоёр удаа тусгай үүргийн нислэг үйлдэж, иргэдээ авчрахаар боллоо

Гадаад улсаас иргэдээ татан авахаар дөрөвдүгээр сарын 30 болон тавдугаар сарын 2-нд тусгай үүргийн нислэг үйлдэж, 500 орчим иргэнээ татахаар болсон.

Харин уг нислэгүүдийн хуваарь, зохион байгуулалтыг дараах байдлаар өөрчилжээ.

Тодруулбал,

  • Сөүл-Улаанбаатар чиглэлд дөрөвдүгээр сарын 30-нд хийх тусгай үүргийн нислэгээр бусад улсаас Сөүлээр дамжиж байгаа буюу транзитаар ирэх хүмүүсийг л авахаар төлөвлөжээ. Учир нь дамжиж ирж байгаа иргэдээ БНСУ-д байгаа иргэдтэй холихгүйн тулд гаргасан шийдвэр юм. 
  • Тавдугаар сарын 1-нд БНСУ-аас хүндэтгэн үзэн шалтгааны улмаас эх орондоо ирэх хүсэлтээ өгсөн иргэдийг авна.
  • Тавдугаар сарын 2-нд Герман улсын Франкфурт хот руу нислэг үйлдэж монгол иргэдээ авахаар болсныг УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр мэдээллээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button