ТАНИЛЦ: ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагаанд холбогдуулж гаргасан шийдвэрүүд

Өнөөдөр /2020.04.21/ БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллээс ЕБС, цэцэрлэгийг үйл ажиллагаанд холбогдох чиглэл, шийдвэрүүдийг багцлан хүргэж байна.

  • 2020 оныг дуустал ЕБС-ийн хүрээнд бүх уралдаан, олимпиад тэмцээнийг цуцална.
  • Сурагчдын боловсролын гэрчилгээг зургаадугаар сарын 7-ны дотор олгоно.
  • Нэгдүгээр ангид элсэн суралцах хүүхдүүдийн эцэг эхчүүдэд нэгдсэн гарын авлага тарааж өгнө.
  • Зуны улиралд явагддаг бүх сургалтын төвүүдийн үйл ажиллагааг зогсооно.
  • Нэгдүгээр ангийн сурагчдыг 100 хувь анги дэвшүүлэх чиглэлийг багш нарт өгнө. Болж өгвөл шалгалт авахгүй төгсгө. 2-р улирлын дүнг голч болгож, жилийн эцсийн дүнг гаргана. Багш нар сурагчдын теле хичээлийн гүйцэтгэлийг үнэлж, тодорхой хувь оруулж болно. Гэхдээ 2-р улирлын дүнгээс доошлуулж болохгүй гэдэг зарчим барина.
  • ЕБС-ийн сурагчдын дүнг гаргахдаа амьдралын ялгаатай боломж, нөхцөлийг харгалзан үз. Дүнг зургаадугаар сарын 6-ны дотор цахим системд шивж, оруулна.
  • Мөн есдүгээр ангийн сурагчдыг ялгаагүй 10-р ангид нь 100 хувь дэвшүүлэх чиглэл өгнө.
  • ЕБС-ийн дотуур байр, цэцэрлэгийн байранд үлдсэн хүүхдүүдийн эд зүйлсийг дөрөвдүгээр сард багтаан буцаан хүлээлгэж өгөх.
  • ЕБС, цэцэрлэгийн багш нарын амралтыг зургаадугаар сард багтаан эхлүүлэх.
  • Эцэг, эхчүүдээс хандив авч, сургуульд засвар үйлчилгээ хийдгийг энэ жил болиулна. Анги засварын ажил гэж хийгдэхгүй гэсэн үг.
  • Суурь, бүрэн дунд боловсрол эзэмшин төгсөх ангийн сурагчдаас бусад сурагчдын хувийн хэргийг цуглуулах гэж дуудах хэрэггүй. Хувийн хэргийн бичилтүүдийг намар хийнэ.
  • Сурагчдыг номын сангийн номоо буцааж өг хэмээн дуудаж, цугларуулахгүй. Мөн намар энэ ажлыг хийж, гүйцэтгэнэ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button