Д.Нямхүү: Өчигдөр нэг дор 13 шинэ тохиолдол илэрч, нийт халдварын тоо 30 боллоо

Эрүүл мэндийн яамнаас  COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр ХӨСҮТ дарга Д.Нямхүү: Өчигдөр нэг тохиолдол эдгэж ХӨСҮТ-ээс гарсан, 14 хоног тусгаарлагдана. Өмнөх эдгэсэн тохиолдлууд гэртээ гарч, гэртээ дахин тусгаарлагдана. Ингээд нийт таван хүн эдгэрч, гэртээ тусгаарлагдаж байна.

Түүнчлэн өчигдөр үдээс хойш  502 хүний шинжилгээ хийгдсэн. Тэднээс 13 шинэ тохиолдол илэрлээ. Нэг нь Дархан-Уул аймагт тусгаарлагдсан иргэн бол бусад нь Улаанбаатар хотоос илэрлээ.

Эдгээр тохиолдлууд нь ОХУ-нд суралцаж байгаад хилээр орж ирсэн оюутнууд юм” гэлээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button