Д.Нямхүү: Коронавирусийн халдвар авсан 11 дэх тохиолдол бүртгэгдлээ

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаар цаг үеийн мэдээлэл өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү Монгол Улсад коронавирусийн халдвар авсан 11 дэх тохиолдол бүртгэгдлээ. Истанбул-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр 220 иргэн ирсэн. Тэдний шинжилгээний хариу гарсан бөгөөд уг тохиолдол нь тус нислэгээс батлагдсан. Халдвар авсан иргэнийг эмчилж байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 184 иргэнийг хянаж байна” гэлээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button