Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгалаа

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргалаа.

1.Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд сунгалаа.

  1. Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоосон хугацааг 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгалаа.
  2. Олон улсын хуваарьт нислэг, төмөр замын олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг мөн ирэх сарын 30 хүртэл сунгалаа.
  3. Цагаан нуурын боомтоор орж ирж буй иргэдийн тоо нэмэгдэж байгаа тул тус боомтоор орж ирэх хөдөлгөөнийг 3 дугаар сарын 23-ны өдрийн 20 цаг хүртэл үргэлжлүүлээд үүнээс хойш хаана.
  4. Алтанбулагийн боомтоор орж ирэх иргэдийг 3 дугаар сарын 28-ны 06 цаг хүртэл хүлээж аваад, үүнээс хойш хаана. Ийнхүү хилийн боомтоор зорчих хөдөлгөөнийг илүү журамлах шаардлага гарч буй тул нэг хэсэгтээ гадаадын ажиллах хүчийг авахгүй.
  5. Маргааш буюу 3 дугаар сарын 23-наас 4 дүгээр сарын 5-н хүртэл 14 хоног орон даяар халдваргүйжүүлэлт хийнэ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button