БНХАУ-д 30 мянган хонь хандивлах гэрчилгээ

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд өөрийн твиттер хуудсанд Монгол Улсаас БНХАУ-д 30 мянган хонь хандивлах тухай гэрчилгээний загварыг нийтэлсэн байна.

Гэрчилгээнд “Коронавирусийн халдварыг таслан зогсоох, эрсдэлт нөхцөл байдлыг таслан зогсооход санаа нэгтэй байгаагаа илэрхийлж, мөнхийн хөрш БНХАУ-ын ард түмэнд чин сэтгэлийн дэмжлэг болгон, Монгол Улсын ард түмнээс 30000 толгой хонь хандивлаж байна гэжээ. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар гарын үсэг зурж, баталгаажуулсан байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button