Сүүлийн гурав хоногт зам тээврийн ослын улмаас 29 хүн бэртжээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2020.02.18-22-ны өдрүүдэд нийт 960 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 724 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 29 хүн гэмтэж бэртсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт  2 хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр -14
  • Мөргөлдөх-6
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 2 тус тус бүртгэгдсэн байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

  • 2020.02.19-ний өдрийн 15:45 цагийн орчимд Ховд аймаг Аргалант багын нутаг “Хондлой” гэх газар /сумын төвөөс баруун тийш 25 км-т/ Toyota Prius маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч 2 настай, эмэгтэй Я-ыг мөргөж амь насыг хохироосон.
  • 2020.02.20-ны өдрийн 23:00 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Шивээговь сум руу салдаг уулзварт /Сумын төвөөс зүүн тийш 7 км-т/ асфальтан замд Toyota Prius маркийн автомашин замын хажуугийн цагдаагийн пост мөргөж,  зорчигч 23 настай, эрэгтэй Т нас барсан хэргүүдийг тус тус  
  • Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон  13 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан 8 зөрчил бүртгэгдсэн.

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 0,3  хувиар, хүний амь нас хохирсон осол 50 хувиар тус тус буурч, Зам тээврийн ослын улмаас гэмтсэн хүн 2 дахин өссөн үзүүлэлттэй байна. 

ЭХ СУРВАЛЖ: Тээврийн цагдаагийн алба

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button