Коронавирусээр халдварласан эмэгтэйгээс эрүүл хүүхэд төржээ
БНХАУ-ын Харбин хотод шинэ төрлийн коронавирусээр халдварласан эмэгтэйгээс эрүүл охин төржээ. Орон нутгийн “ECNS” сайтын мэдээлснээр, тус эмэгтэй 38 долоо хоногтой байсан ба өчигдөр /2020.02.03/ эхийн биеийн байдал огцом муудаж эхэлсэн тул эмч нар яаралтай мэс засал хийж, 3050 грамм кг жинтэй охиныг эх барьж авчээ.
Охиныг карантилж, хоёр удаа коронавирусийн шинжилгээ хийсэн ч сөрөг дүнтэй гарсан байна. Одоогийн байдлаар, эх, хүүхдийн бие тогтвортой, сайн байгаа гэнэ.
