Ванга энэ өдөр мэндэлжээ

Болгарын их зөнч Ванга 1911 оны нэгдүгээр сарын 31 буюу энэ өдөр төржээ. Түүнийг Вангелия Пандева Гуштерева /Димитрова/ гэдэг.

Вангагийн эх орон дэлхийн хоёр дайны хөлд нэрвэгдэж, ах дүү, ард түмэн болох болгарчууд, сербүүд хоорондоо тулалдаж байсан юм. 1945 оноос хойш ч Ванга улстөрийг сонирхсоор байв. Тэр 1930-аад онд Болгарын Петрич хотод ирж суурьшжээ. Вангаг хамгийн анх дэлхий даяар алдаршуулсан зөгнөл бол Дэлхийн II дайн эхлэх тухай таамаглал.

Болгарын хаан III Борис өөрийн биеэр түүн дээр хүрэлцэн ирэхэд Ванга “Чиний улс томорсоор байгаа. Гэвч дахиад самрын хальсан чинээ болох вий. Ер нь Болгар Улс дайнд оролцох хэрэггүй” гэж сэрэмжлүүлжээ. Гэвч улстөрчид зөнчийн үгэнд орсонгүй, Гитлерийн талд байлдаж, улмаар ялагдсан билээ. Тэгээд дайны дараа ЗХУ “өмөөрсний ачаар” Болгар Улс газар нутгаа алдахаас сэргийлсэн гэж оросууд үздэг. Дашрамд дурдахад Гитлер ч Ванга дээр ирж үзүүлсэн бөгөөд маш гутранги гарч явсан хэмээдэг.

Зарим судлаачийн таамаглаж буйгаар түүнийг 1945 оны дөрөвдүгээр сард үхнэ гэдгийг хэлсэн байж ч болох юм гэлцдэг

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button