ЭМЯ: Австралид очсон Монголын иргэн коронавирусийн халдвар аваагүй нь тогтоогдлоо

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн тархалт болон халдвараас сэргийлэх авч буй үйл ажиллагааныхаа талаар тогтмол мэдээлж буй юм.

ЭМЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, Өнөөдөр 12.28 цагт Австралийн эрүүл мэндийн байгууллагаас ХӨСҮТ-д мэдээлэл ирүүлэхдээ 1 сарын сарын 19-нд Австралийн Мельбурнд очсон Монгол Улсын иргэн шөнө нь халуурсан, коронавирусийн халдвар авсан гэж мэдээлсэн.

ЭМЯ-наас мэдээллийг тодруулж, өдөр 14.00 цагийн орчимд Австралийн Эрүүл мэндийн яамтай холбогдлоо. Манай улсын иргэн коронавирусийн халдвар аваагүй. Харин тэр хүнтэй нэг онгоцоор Австралид очсон Хятад улсын иргэн коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон байна. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button