Эзнээ коронавирус тусахаас сэргийлсэн нохой

Тайвань эмэгтэй БНХАУ-ын Ухань хот руу гэр бүлээрээ аялалаар явах гэж байх үед нь буюу энэ сарын 13-нд гадаад паспортыг нь нохой нь юу ч үгүй болтол нь зажилсан байжээ.

Тиймд тэрбээр бухимдлаа фэйсбүүк хуудасдаа оруулж, зургийг нь байршуулсан байна. Мөн аялалаа цуцлуулахаас өөр аргагүйд хүрчээ.

08e6dc04c3a8e22f9ac8ff1e954b4436

08e6dc04c3a8e22f9ac8ff1e954b4436

Гэтэл хэдхэн хоногийн дараа тус хотод коронавирус ноцтой хэмжээнд хүрч байна гэсэн мэдээг уншаад бухимдал нь хайраар солигдсон байна.

Түүний нохойг Ким гэдэг бөгөөд дараа нь фэйсбүүк хуудасдаа “Ким миний хамгаалагч, сахиусан тэнгэр шиг байлаа” гэжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button