Мөнгөний гачигдалд байнга ороод буйн 10 шалтгаан

2017-09-16 03:50   
Хуваалцах Жиргэх

Ажил хийгээд л байдаг... гэтэл мөнгө хүрэлцэхгүй хэвээрээ л байна уу? Мөнгөний гачаалд ороод хэрхэхээ мэдэхгүй байгаа бол танд доорхи 10 зөвлөгөөг өгье. Эдгээр 10 шалтгааныг мэдчихсэн байхад алзахгүй ээ.

  • 1.Найзуудтайгаа нарги

Бааранд байна аа, хүрээд ир! гэж найр нар тань дуудахад гэртээ шигдээд үлддэг үү, та? Гэр бүлтэйгээ байх сайхан ч гэсэн хааяа гадуур гарч, найз нөхөдтэйгээ уулзах сайн. Journal of Labour Research-ийн судалгааны дүнгээс харвал найз нартайгаа хааяа нэг гадуур гарчихдаг, олонтойгоо харилцаа холбоогоо унтраалгүй байлгаж чаддаг залуус "гэрсэг" залуусаас 7 хувиар өндөр цалин авдаг аж. Гэхдээ мэдээж, гадуур гарлаа гээд хэтрүүлж ууна гэсэн хэрэг биш гэдгийг та юу эс андахав. Энд гол нь та ашигтай харилцаа тогтоох, хүрээгээ тэлэх боломж л нэмэгдэж байгаа юм. "Үдэшлэг, цэнгээнд оччихоод байдаг хүмүүс мөнгө олоод байдаг" гэж хүмүүс ярьдаг. Магадгүй та эсрэгээр нь бодож байсан байж мэднэ. Одоо тэгвэл энд бичсэн талаас нь хараад үзээрэй.

  • 2.Тамхиа хаяагүй л явна уу?

Тамхи бол нас богиносно, үхэлд хүргэнэ гэхээс гадна таны түрийвч дэх мөнгийг нимгэлж байдаг хортой зуршил. Мөнгө үрэхээс өөр нэмэргүй гэж бодоод хаяна гэж амлаж, хэрэгжүүлэх гэж та оролдсон байж болно. Гэхдээ л хаяагүй байгаа биз. Нэг хайрцаг тамхи ямар үнэтэйг бодьё. Тэгээд өдөрт нэг хайрцгийг татдаг бол сардаа хэдийг наадахь утаандаа зарцуулдагаа тооцоод гаргачих. Ядаж энэ мөнгөөрөө хэдэн удаа дур булаам эмэгтэйг ресторанд дайлж болохоор байснаа тооц доо. Тэгээд ч ажлын цагаар тамхи татах нь анхаарал сарниулдаг. Анхаарал сарнисан хүн ажилдаа үр дүн бага гаргана.

  • 3.Том сэтгэ

Таныг ажилд авах ярилцлагад урьжээ гэж бодьё. Тэгээд таниас ямар хэмжээний цалин авахыг асууж. Ингэхэд та өөрийнхөө хэлж чадах хамгийн өндөр тоог хэлж байхыг Айдахогийн Их сургуулийн эрдэмтэд зөвлөжээ. Учир нь том сэтгэж, том хэлж чаддаг хүмүүс бодит сэтгэж, өөрийгөө "дарагчид"-аас 9 хувиар өндөр цалин авдаг нь тогтоогдсон эд гэнэ. Та өөртөө зорилго тавьж, ямар нэгэн зүйлд зүтгэхдээ эхлээд босгоо өндөр тавь.

  • 4.Сайн хүн байх хэцүү

Сонин ч юм шиг сонстох байх л даа, гэхдээ зөөлөн, зөв гэгдэх залуус бага цалин авдаг аж. Ширүүн, шулуун, тэмцэлдэх дуртай залуус тэднээс хэдэн хувиар илүү цалин авдаг нь мөн л тогтоогдсон юм байна. Корнеллийн Их сургуулийн судлаачдын тогтоосноор бол ширүүн гэмээр харилцаатай бүдүүлэгдүү хүмүүс зорилгодоо хүрэх магадлал нь илүү байдаг гэнэ. Гэхдээ та зөөлөн зөв хүн бол тэдэн шиг ширүүн догшин болох гээд яахав. Гэвч заримдаа аялгаа нэмж байх ашигтай гэнэ шүү.

  • 5.Спортод дурлаж, биедээ анхаарал тавь

Хүнд туухай өргөж байна гэдэг мөнгө өргөж буйтай л адилхан гэнэ. Кливлендийн Их Сургуулийн судалгаагаар спортоор хичээллэдэг эрчүүд бусдаасаа 10 хувиар илүү цалин авдаг ажээ. Хэргийн гол нь та өөрөө байнга бэлтгэл хийж чаддаггүй бол ажил дээрээ ч мөн байнга эрчтэй ажиллаад байж чадахгүйд байгаа юм. Тэгээд ч биеийн хүчний ачаалал авах нь эргээд уран бүтээлч сэтгэлгээ төрүүлж, урмыг тань сэргээх болно.

  • 6.Огт хэрэггүй зүйлээс цагаа харамла

Ажлаа тарчихаад компьютерийнхээ ард инерцээрээ хэдэн минут дэмий сууж өнгөрөөдөг зуршилтай хүмүүс байдаг. Тэр хоосон цаг хугацаа та халаасыг хоослоод байгаа гэмтэй. Хэрвээ та тэр цагаа зөв ашигтай зүйлд зарцуулбал мэдээж ашиг нэмэгдэнэ.

  • 7.Гадна төрхөө сайжруул

Индүүдээгүй цамцтай, үсээ засуулаагүй эрчүүд толийтол нь индүүдсэн цамцтай цоглог эрчүүдээсээ 4-5 хувиар бага цалин авдгийг Майамигийн Их сургуулийн эрдэмтэд тогтоочихож. Үсний засалт, хувцас хунар, индүүдлэгдээ анхаар. Тэгээд ч аятайхан хувцасласан гялалзсан залууг албан тушаал ахиулах сонирхол дарга нарт тань байдгийг сануулья.

  • 8.Дуугаа хурааж, дүмбийж явахаа боль

Journal of Organizational Behavior-ийн нийтлэлээс харвал бусдын амжилт, амьдралд сэтгэлээсээ хандаж, харилцаж буй хүмүүс нөгөө дуугаа хурааж, дүмбийж суудаг хэдээсээ илүү амжилт олдог аж. Та олон хүнтэй харилцаж, олон талын мэдээлэл сонсож, олон хүнд сэтгэлийн дэм өгөх тусам эргээд таныг үнэлэх сэтгэгдэл бий болж, боломжууд чинь нэмэгддэг байна. Хэрвээ дуугүй царайлаад л байвал бусад ч гэсэн тэгээд яваад байна. Харилцагчаа бүрэн сонсоод сурчихвал ашигтай ажээ.

  • 9.Секс холдоод байна уу

Сексийн идэвхтэй амьдралтай хүмүүс амжилттай байдгийг Германы эрдэмтэд олон жилийн өмнө тогтоочихсон гэдэг. Долоо хоногт 1-4 удаа секс хийдэг эрчүүд секс ховор хийдэг хэдээсээ 3.2 хувиар өндөр цалин авдаг байна. Сексийн идэвхтэй амьдрал гэдэг амьдралаас таашаал мэдэрч, биеийн эрүүл мэндээ сайжруулж, эрч хүчтэй байхын үндэс болдог ажээ.

  • 10.Унтах цагтаа сайн унтаж сур

Долоо хоногт нэг цагийн нойр албан ёсоор нэмчих. Тэгвэл зорилгодоо хүрэхэд дахиад ойртлоо гэсэн үг гэнэ. Үүнийг Сан-Диегогийн Их Сургуулийн эрдэмтэд зөвлөжээ. Нойроо сайн авч чадвал ажлын чадвар 10-15 хувиар нэмэгддэг аж.


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх