Оношо туршлага дутан хүчтэй озэкид өвдөг шороодлоо

2017-09-15 09:09   
Хуваалцах Жиргэх

Японы мэргэжлийн бөхийн энэ оны есдүгээр сарын тэмцээн үргэлжилж байна. Аки башёг ёкозүна Хакухо Даваажаргал, Какүрюү Ананд, Кисэносато нар өнжсөн.

Өнөөдөр зургаа дахь өдрийн барилдаанд ёкозүна Харумфүжи Бямбадорж м-3 Чиёотайрюүг, озэки Гоэйдо м-3 Оношог, сэкиваки Ёшиказэ комүсүби Точиозанг, сэкиваки Митакэүми м-1 Котошёогикүг, -м1 Точиношин комүсүби Тамаваши Мөнх-Оргилыг тус тус давсан бол озэки Тэрүнофүжи Ган-Эрдэнэ өнөөдрөөс эхлэн бэртлийн улмаас башёг өнжлөө.

Манай бусад бөхчүүдээс Ичиножёо Ичинноров Кагаяакиг давж Чиёошима Мөнхсайхан Такарафүжид, Таканойва Баасандорж Чиёонокүнид, Араваши Дөлгөөн Дайеошид унасан аж.

Одоогийн байдлаар озэки Гоэйдо, маэгашира Оношо, Дайешо, Дайшомару нар таван даваа, нэг унаатай аки башёг тэргүүлж байна.

Энэ сард залуу бөх Оношо урамтай сайхан барилдаж, эхний таван өдөр цолтой бөхчүүдийг давсан. Гэхдээ өнөөдөр хүчтэй озэки Гоэйдод туршлага дутан унасан юм. Оношо ахлах сургуульд байхдаа буюу 16 настайдаа улсын аваргын тэмцээндээ түрүүлж байжээ.

Тэрээр 2013 оны нэгдүгээр сард хяналтын барилдаан хийж, мэргэжлийн сумод элссэн. Үүнээс хойш 2016 оны тавдугаар сард макүшитад түрүүлжээ. Харин энэ оны тавдугаар сард дээд зиндаанд дэвшин орсон бөгөөд эхний хоёр тэмцээндээ 10 давж, энэ сард маэгаширагийн 3-аас барилдан одоогийн байдлаар таван даваатай тэмцээнийг тэргүүлэгчдийн эгнээнд явж байна.


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх