Германд агаарын бөмбөлгийн олон улсын хамгийн том наадам боллоо

2017-09-13 09:18   
Хуваалцах Жиргэх

Германы баруун нутгийн Варштайн хэмээх суурин хоёр зүйлээрээ дэлхийд алдаршжээ. Нэг нь шар айраг, нөгөө нь тэрхүү пивоны компанийн зохиодог агаарын бөмбөлөгийн наадам юм.

Тус компани Варштайнд 1986 онд энэ наадмыг анх зохион байгуулснаас хойш Европт өнөөг хүртэл агаарын бөмбөлгийн хамгийн том наадамд тооцогддог болжээ.

Энэ удаагийн агаарын бөмбөлгийн наадамд Герман, Бельги, Испани, Польш, Англи, Нидерланд, Бразиль, Швейцарь, Чех 9 орны 258 нисгэгч оролцож, агаарын бөмбөлөг жолоодох ур чадвараараа өрсөлдсөн байна.

Германы Ханс-Петер Сейболд бол “Хуучин нисгэгч” юм. 64 настай тэрээр агаарын бөмбөлгийн спортоор 42 жил хичээллэжээ. Тэр: “Манай компани эндхийн хамгийн том агаарын бөмбөлгийг эзэмшдэг. Нэг удаад 16 зорчигч тээж, цаг гаруй нисдэг. Би энд хамгийн олон жил ажилласан нисэгч юм. Миний бөмбөлөгт 19 жилийн турш 13 мянган зорчигч сууж, орчин тойрны байгалийн сайхныг өндрөөс харсан” хэмээн ярьжээ.

Энэ наадмыг зохион байгуулдаг Варштайны пивоны үйлдвэрийн удирдлага Уве Вендт "Энэ удаагийн наадмын цуврал арга хэмжээ үлгэрийн юм шиг маш сайхан боллоо. Үзэсгэлэнт сайхан агаарын бөмбөлөгт сууж, агаараар аялахаас гадна цаасан шувуу хөөргөх, завиар аялах зэрэг хүүхдүүдтэйгээ оролцох олон арга хэмжээ болсон. Орой бүр хамтлагууд тоглолт хийж, агаарын бөмбөлөгт гал асааж, салют буудуулах зэрэг нь олны сэтгэлийг баясгадаг хэмээжээ.

Тэрээр “Энэ жил агаарын бөмбөлгийг өглөө 06 цагт, орой 18 цагт хөөргөж байлаа. Иймээс бид өдөртөө өөр олон төрлийн хөтөлбөрөөр арга хэмжээ зохиож, хоол унд, тоглож наадах бүх таатай орчныг бүрдүүлсэн. Үүнд авто машины ралли зэрэг ч байгаа. Хүмүүс энд амрангаа янз бүрийн арга хэмжээнд оролцох боломжтой” гэсэн аж.

Уве Вендт хойтон жилийн наадын тухай “Хойтон жилийн наадмыг хэрхэн хийх талаар олон юм бодож байна. Гэвч одоо бодит төлөвлөгөө гаргахад арай эрт байна. Ямар ч байсан 200 гаруй, түүнээс ч олон нисгэгчийг хэрхэн оролцуулах нь хамгийн гол ажил. Үүний зэрэгцээ олон хэлбэрийн бөмбөлгийг Варштайнд үзүүлэхийг хүсэж байна. Гадаад дотоодын олон агаарын бөмбөлгийг дэлхий даяар үзүүлнэ. Энэ жилийн хувьд Бразиль, Английн өвөрмөц хэлбэрттэй агаарын бөмбөлөг олны талархлыг хүлээсэн. Энгийн агаарын бөмбөлгийг хүн бүр сонирхдог. Харин далайн морь, муур, мэлхий зэрэг сонирхолтой, өвөрмөц хэлбэртэй бөмбөлөг агаарт хөөрөхөөр тэдэнд бүр ч таалагдаж байлаа”. хэмээсэн байна.


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Elena99Mymn 178.76.243.0 / 2017-09-15 00:42

Самый лучший VPN! Гугл в помощь... < b>Официальная лицензия! Предложение ограничено. Ключ NORDVPN “нордвпн” дешевле почти в 2 раза от официальной 70% скидки! < /b> Купить ключ NORDVPN здесь и сейчас! Включает L2TP/IPsec,VPN over SSL,VPN over ICMP,VPN over DNS и другие протоколы. < b>Доступ к более 1000 серверам размещённым по всему миру (в 61 стране!) Нет журналов с записями активности Одновременное подключение 6 устройств Очень высокая скорость и неограниченная пропускная способ