Хөл хорио тогтоосон Үхань хотод 19 монгол оюутан байжээ

БНХАУ-д тархаад буй 2019-nCoV коронавирусийн халдвар авсан хүний тоо өнөөдрийн байдлаар /2020.01.23/ 570-ыг давж, амь насаа алдсан хүний тоо 17-д хүрсэн талаар  “International Business Times” сонин мэдээллээ.  Үүнээс Тайланд улсад хоёр, Япон улсад нэг, БНСУ-д нэг, АНУ-д нэг,  ОХУ-д хоёр тохиолдол тус тус бүртгэгдээд байгаа

Өнөө өглөө 10:00 цагаас эхлэн БНХАУ-ын Ухань хот хөл хорио тогтоож, гадагшаа чиглэлтэй нислэг болон автобусуудыг бүрэн зогсоов. 

Харин тус хотод 19 орчим монгол оюутан байсан гэх мэдээллийг ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг өгсөн байна.

Тодруулбал, Хятад дахь Цагаан сарын баярыг тохиолдуулан 250 гаруй оюутан эх орондоо ирээд буй аж. Харин хөл хорио тогтоогоод буй Ухань хотод 19 монгол оюутан байна гэсэн мэдээлэл бий ч, ЭСЯ-нд 10 бүртгэлтэй байгаа ажээ.

Б.ТОГТУУН

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button