Тавантолгойн цахилгаан станцыг төрийн өмчийн хөрөнгөөр барина

Засгийн газрын ээлжит хуралдаан 08.00 цагаас эхэлсэн.

Хуралдааны эхний шийдвэрүүд гарч эхэлжээ. Тодруулбал, Таван толгойн цахилгаан станцыг бэлэн буй ТЭЗҮ-д үндэслэн төрийн өмчийн хөрөнгөөр барихаар болжээ. Ингэхдээ усны болон нүүрс хангамж, дэд бүтцийн холболт, байгаль орчны судалгаануудыг үндэслэн байршлыг өөрчлөхгүй юм байна.

Станцын хөрөнгө оруулалт Оюутолгой ХХК-ийн санал болгож байгаагаас 30 хувь бага, эрчим хүчний өртгийн хувьд 50 хувь хямд байгаа аж. Хөрөнгө оруулалтаа таван жилийн дотор нөхнө гэж үзжээ..

Оюутолгой ХХК нь 2015-2019 оны хооронд 569.4 сая долларыг урд хөршөөс эрчим хүч импортлоход зарцуулсан бөгөөд багаар бодоход ийм хэмжээний валют дотооддоо шингэнэ хэмээн үзэж буй аж.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button