Гарал үүсэл нь тодорхойгүй гар ариутгагч худалдаалж байжээ

Шинэ төрлийн коронавирусийн халдварын үеийг далимдуулан ашиг хонжоо олох зорилготойгоор хуурамч бараа бүтээгдэхүүн худалдаалах явдал олноор гарах болжээ.

Уг үйл ажиллагааг таслан зогсоох үүднээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өдөр бүх хяналт, шалгалт, судалгааны ажлыг явуулж буй аж.

ШӨХТГ-аас “Эм ханган нийлүүлэх байгууллага” болон эмийн сангуудаар худалдаалж буй гар ариутгагч, спирт зэрэг ариутгалын бүтээгдэхүүний нөөц хангамжид хяналт, шалгалт хийсэн байна. Энэ үеэр гарал үүсэл нь тодорхойгүй, хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй “САНИТОЛ” нэрийн гар халдваргүйжүүлэгч гель худалдаалж буй зөрчил илэрчээ.

Иймд иргэдийг хуурамч бараа бүтээгдэхүүн худалдан авч, хохирохгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: ШӨХТГ

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button