“МАРШАЛЫГ Ч ТООЖ ҮЗЭЭГҮЙ МАА БЭЙСИЙН ДУЛМАА”



Монголын түүхэнд Маа бээсийн Дулмаа гэж алдаршсан зоригт бүсгүй ногоон малгайтануудын гарт амь үрэгдсэн түүхтэй. Цагаатгах ажлыг удирдах комиссын дарга Т.Гэндэн “Дулмаагийн хувь заяа нэн өрөвдөлтэй. Дулмаа 1927 онд КҮТВ төгссөн боловсролтой сэхээтэн байв. Хоршоодын холбооны дарга байгаад баригдсан. Баригдсан гол шалтгаан нь түүний нөхөр Гомбын Содном Тариатын хүрээний лам нарын бослого дарах гэж яваад амь үрэгдсэн явдал юм. Содномыг алагдсаны дараа Маршал Чойбалсан Дулмааг сууя гэж өдөр шөнөгүй эргүүлсэн гэдэг. Дулмаа хавьтуулалгүй гэрээсээ хөөж гаргадаг байсан.

 Үүнд нь маршал Чойбалсан хорсоод Дулмааг баривчлуулсан юм. Энэ тухай Дулмаагийн эгчийн хүү МАХН-ын Төв Хорооны Нарийн бичгийн дарга асан Бадамын Лхамсүрэн ярьсан” гэж өгүүлсэн байдаг билээ. Мөн Маа бээсийн Дулмаа өөрөө До яамны ногоон малгайтануудаас огтхон ч айж эмээлгүйгээр “Танай тэр мангас Дорж надтай сууна гэж дөргүй бух шиг зүтгээд байдаг болсон. Намайг зөвшөөрөхгүй болохоор миний нөхрийг баривчлаад хий хоосон санаанаасаа зохиосон хэргээ өмсгөсөн. Уг нь миний нөхөр энэ “Мангас”-ыг Монгол трансын манаач байхад нь өрөвдөж танай энэ Дотоод яамны ажилд авсан юм. Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөдөг гэгч нь болж байна. Та нар арай дэндэж байгаа юм биш үү” хэмээн агсарч байсан гэдэг. Гучаад оны үед До яаманд “Маахуур” Дамба, “Мангас” Дорж мэтийн айхтар яргачид байсныг хэн хүнгүй л мэдэх байх. Мань хоёр олон арван гэмгүй хүнийг нөгөө ертөнцөд илгээсэн. Хэрвээ Маа бээсийн Дулмаа “Мангас” Доржийн ивээлд багтсан бол, эсвэл маршал Чойбалсангийн өвөрт орсон бол амь аврагдаж мэдэх байжээ. Гэвч ариун журамт эмэгтэй Дулмаад ингэх сэтгэл төрсөнгүй. Түүнийг 1937 онд Гэндэн, Дэмидийн эсэргүү бүлгийн гишүүн хэмээх хилс ялаар цаазлан хороожээ. Би бээр түүнд зориулж, “Өндөр дээд эрх мэдэлтэй маршал Чойбалсанг ч тоохгүй Үхэл рүү илгээж чадах “Мангас” Доржоос ч айхгүй Өнгөрөөд удсан амрагаа мартахын далайд живүүлэлгүй Өнчин зүрхэндээ энхрийлсэн Маа бээсийн Дулмаа” хэмээн шүлгэн цацал өргөж байлаа. Ер нь гуч, дөчөөд оны үед ногоон малгайтанууд зарим нэг сайхан хүүхнийг өвөртөө оруулахын тулд эр нөхрийг нь хилсдүүлж байсан явдал цөөнгүй. Зохиолч Санжийн Пүрэвийн “Усны гудамж” хэмээх романд нэг ногоон малгайт сайхан хүүхэн эзэмдэхийн тулд нөхрийг нь албан хүчээр хэлмэгдүүлдэг. Яг ийм үйл явдал эх оронч цэргийн дарга Цэвээний Нансалдоржид тохиолдсон байдаг. Тэрбээр 1936 оны хавар хэсэг нөхдийн хамт байлдааны тушаал авч Талын Манханы зүүн урд талд Японы 100 гаруй цэрэгтэй халз тулгарч дайсны ихэнх хүчийг пулемёт, винтовын галаар устгаж чадсан байна. Гэвч энэ хүний гавъяаг эсэргүү нэрээр халхавчлан дарагдуулж ирсэн нь харамсалтай. 1939 онд тэрбээр эсэргүү хэргээр баривчлагджээ. Түүний эхнэр Цэцэгбалжид нь хүрээний сайхан хүүхэн байсан бөгөөд мань эмэгтэй До яамны хурган дарга “Хөмсөг” Аюурзана гэгчийн хараанд өртсөнөөр нөхрөө хилс хэрэгт унагахад хүргэсэн байна. Нэг удаа Аюурзана Цэцэгбалжидыг эргүүлэх үедээ “Чамд хаа холын Халх голд үхэх сэхэх нь мэдэгдэхгүй байгаа цэргийн дарга нөхөр хэрэгтэй юу, бүхнийг гартаа атгаад байгаа Дотоод яамны дарга хэрэгтэй юу. Сайн бодоорой” гэхэд Цэцэгбалжид “Миний нөхөр Нансалдорж наддаа бүхнээс эрхэм. Харин чи бол бусдыг яаж ч мэдэх аюултай хүн” гэж хэлээд тавьчихаж. Аюурзана хөмхий зууснаа “За яахав, харж л байя. Цаад Нансалдорж чинь чамайг хир удаан хамгаалах бол доо. Үнэнийг хэлэхэд нөхөр чинь их эвгүй асуудалд орооцолдчихоод байгаа шүү. Би чамд сайн санасандаа л хэлж байна. Түүнээс эртхэн зайгаа барихгүй бол чи ч бас хэрэгт холбогдож мэднэ шүү” хэмээжээ. Цэцэгбалжид түүнийг сүрдүүлж байна гэж ойлгоод “Япончуудыг хайр найргүй устгаж байгаа миний нөхөр яахаараа эвгүй асуудалд орооцолддог билээ.


Чи намайг ингэж сүрдүүлж байгаад авч суух бодолтой байна уу. Санасны чинь гарз” гэх зэргээр томорсон байгаа юм. Гэвч Цэцэгбалжид ингэж томорсоноороо нөхрөө хэлмэгдүүлчихнэ гэж даанч санасангүй. Ногоон малгайт Аюурзана Нансалдоржийг хорхой идсэн араандаа зууж байсаар эсэргүү хэрэгт гүтгэх янз бүрийн хуурамч баримт цуглуулсаар нэг л өдөр баривчилж дөнгөжээ. Түүний хавтаст хэрэгт “1932 онд Архангай аймгаас эхэлсэн лам нарын бослого хөдөлгөөнд оролцсон эсэргүү Нансалдорж арга заль хэрэглэж байгаад 17-р хорооны нам, эвлэлийн товчооны дарга болсон” гэж тодорхойлсон гэдэг. Юуных нь эсэргүү хөдөлгөөнд оролцох билээ дээ. Үнэндээ тэр 1932 онд дөнгөж 19 нас хүрч байв. Улс төрийн амьдралд оролцох нас биед хүрээгүй байсан үе шүү дээ. Гэтэл түүнийг “Эсэргүү Дамдинсүрэн, Түгж нарын цэрэгтэй хамт Архангай дахь хувьсгалын түр хороог устгахад идэвхитэй ажилласан” гэдэг ял тулгаад 1940 онд цаазаар аваачсан байгаа юм. Ногоон малгайт Аюурзана түүнийг ийнхүү хэлмэгдүүлсэн ч сайхан эхнэр Цэцэгбалжидыг нь авч сууж чадаагүй гэдэг билээ.

Эх сурвалж: www.photonews.mn

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Уншигч
2018-10-11 22:47 / IP-195.175.76.46 /

Мундаг эмэгтэй бээмпэшка Одоогийн Дарга нар дотор бас л олон чойбалсангууд бгаашдээ

Boov Choibalsan
2018-10-11 21:00 / IP-103.212.116.99 /

Ter Hvrenii saihan hvvhnvdin bvh aliig yslaj noitognuldag bsanig bi medne.Hvreni hoorhon Hajidiin Bogs dendvv tom baijdee

Htr
2018-10-11 13:50 / IP-66.181.187.179 /

Choigalsan hamtran zvtgegchdiinhee ehnervvdiig eeljleed edeldeg bsan gesen.

“МАРШАЛЫГ Ч ТООЖ ҮЗЭЭГҮЙ МАА БЭЙСИЙН ДУЛМАА”
Дэлхий
Меган Маркл бие давхар...
2018-10-18 08:031163
Энтертайнмент
ОЛНЫ ДУНД ХУУРАМЧ ДҮР ЭСГЭДЭГ...
2018-10-18 07:591181
Энтертайнмент
Амин дэмтэй цагаан хоолны...
2018-01-08 16:216656
Энтертайнмент
Гоймонтой Итали салатны...
2018-01-09 10:336407
Фото мэдээ
Б.Насанбаяр номын нээлтээ...
2018-01-19 13:565993