Х.Тэргэл яруу найрагч Ц.Хулангийн булайг дэлгэв



Яруу найрагч, зохиолч Х.Тэргэл болон Ц.Хулан нарын дунд ширүүхэн маргаан дэгдэж эхэллээ. Х.Тэргэл Ц.Хуланг "хуурамч дипломтой" хэмээснээс энэхүү маргаан эхэлсэн бөгөөд Ц.Хулан сэтгүүлч Л.Мөнхбаясгалангаар захиа дайлган Х.Тэргэлд хүргүүлсэн байх бөгөөд Х.Тэргэл тус захиаг болон бусад зүйлсийг олон нийтийн цахим хэрэгслээр цацсан байна. Ингэхдээ Ц.Хулангийн тухай хэд хэдэн зүйлс дурдсан байх бөгөөд түүнийг хуурамч дипломтой,  "Болор цом"-ыг хоёр ч удаа арын хаалгаар авсан гэх зэрэг зүйлсийг бичжээ.

Өдгөө Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх хэмээх албыг хашиж яваа Ц.Хулангийн тухай Х.Тэргэл хэлэхдээ "Сонин хэвлэлээр нэг намайг танихгүй шахуу хүн гэж ярьжээ хөөрхий Цоодолын Хулан маань. Дандаа ам ажил нь зөрөх юмаа даа зайлуул. Танихгүй хүнд энэ мэтчилэн яах гээд л хүнээр хүртэл захиа занаа дайлгаад бичээд байдаг юм бэ дээ. Үргэлж худал ярьж амьдрах их хэцүү байдаг байхдаа бодвол. Нам нам дамжиж намирч, албан тушаал өгөхгүй бол орхиж хаяж нулимж, дараагийн хүн дээр гүйж очиж батгана шиг наалдах энэ бол Хулан чиний хар багаасаа хийж сурсан сурцтай ажил. Болор цомыг ч арын хаалгаар хоёр ч удаа авчихсан зайтай эм. Төрийн соёрхол нэхээд Элбэгдорж амраг нь Соёлын гавьяат өгөхөд уурлаж, агсам тавьж балайг нь авсан "баатар" эм гэдгийг чинь зохиолч нөхөд чинь шоолон шоолон ярьцгаадаг юм байна билээ шүү дээ Хулан минь. Даах ачаагаа үүр. Даахгүй сурсан ном сургуульгүй атлаа суга суга томорч жүжиглэхдээ ичих нүүр гэж чамд алга.Би чам шиг баримтгүй хүн гөрддөггүй юм. Цагаан дээр хараар бичсэн баримт бүгд чинь ингээд байж байдаг учир ярьж хэлдэг юм. Чи бол улс оронд минь гэм хийх Дөргөнө, Фатима нарын үргэлжлэл болсон хуурамч эм" хэмээжээ. Харин Ц.Хулан өөрийн дипломыг МУБИС-ынх хэмээсэн байх бөгөөд түүний захиа болон дипломын тухай тайлбарыг хүргэж байна. 


Ц.Хулан өөрийн дипломыг ийн тайлбарлав: 



Х.Тэргэл: 


Image may contain: text


Image may contain: text


Ц.Хулангийн Х.Тэргэлд хүргүүлсэн яриа: 


Image may contain: 1 person, smiling, text

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Эх сурвалж: www.photonews.mn

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Даваанаа
2018-10-17 16:07 / IP-202.5.206.4 /

Энэ Тэргэл гэж хүүхэн дандаа бухимдаж харааж зүхэж бхаа болимоор юмаа.Тэгээд боловсролтой хүн байж хэлэх үг чинь яасан бүдүүлэг юм бэ.Жүжигчин Урнааг бас аймаар хэлээд байсан.Наад мэдрэлээ үзүүлж сэтгэл зүйчээс зөвлөгөө ав.

Эрдэнэчимэг
2018-10-12 16:49 / IP-139.5.217.160 /

Энэ муухай харагдуулах хэрүүлээ болиоч.Хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэгчээр .хэн ч та 2 ыг сайханаар харахгүй болно шүү.Ялангуяа тэр тэргэл ч гэх шиг.танихгүй л юм байна.хааяа фэйсээр баахан шалиг үгс шидсэн нь тавьтаргүй авгай л харагддаг

иргэн
2018-10-12 10:16 / IP-203.91.118.180 /

Энэ бол бүүр аргаа ядаад тэвчихээ байсан хүний захиа байна. Хулан гэж хүн ард түмний татвараар өөрөө болон ажилчидаа цалинжуулдаг, байрны дулаан цахилгаан хэргэлдэг хүүхэлдэйн театр гэж байгуулагыг даргалдаг гэтэл тэр бидний татвар хаачив. тэр театр нь нь ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаг юмуу. Эсвэл зүгээр л цалин авдаг хүмүүс байдаг юмуу.

зочин
2018-10-12 09:56 / IP-202.55.191.194 /

өө болилдоо. яаж муудалцсан ч ийм аймаар байж болохгүй ээ. ялангуяа үзэсгэлэн гоо, үгийн сайхнаар бусдыг гэгээрүүлдэг ийм сайхан бүсгүйчүүд. ТЭРГЭЛ та яасан хорон муухай үгтэй, эмэгтэй хүн эх хүнээс гарамгүй үгтэй юм бэ

Enhvvsh
2018-10-11 15:16 / IP-66.181.161.64 /

Xulan egchiin bichsen shvleg yruu nairagt mash ix durtai sain zoxiolch sxan ch emegtei tsaashdin uran bvteeld ni ulam ix amjilt xvsie amidrald ni az jargal xvsie mundag emegtei shvv

зочин
2018-10-11 08:48 / IP-202.9.42.216 /

ичиж үхээч та нар ёстой зохиодог гэсэн мэрэгжил чинь хараал болсон чавганцууд вэ?

Х.Тэргэл яруу найрагч Ц.Хулангийн булайг дэлгэв
Дэлхий
Меган Маркл бие давхар...
2018-10-18 08:031180
Энтертайнмент
ОЛНЫ ДУНД ХУУРАМЧ ДҮР ЭСГЭДЭГ...
2018-10-18 07:591199
Энтертайнмент
Амин дэмтэй цагаан хоолны...
2018-01-08 16:216657
Энтертайнмент
Гоймонтой Итали салатны...
2018-01-09 10:336407
Фото мэдээ
Б.Насанбаяр номын нээлтээ...
2018-01-19 13:565993