Бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг булиглуулсан Beatbox Ray буюу Б.Нарандэлгэр гэж хэн бэ....



“Авьяаслаг монголчууд” шоуны гурав дахь цуврал явагдаж шоунд оролцогч, шүүгчдийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр янз бүрээр л ярьж байгаа. Тэгвэл өчигдрийн дугаарын жинхэнэ "од" нь Ray байлаа. Rokitbay шүүгчийн сэтгэлийг хөдөлгөж, түүнийг алтан баззер дарахад хүргэсэн Ray буюу Б.Нарандэлгэрийн үзүүлбэр шүүгч, үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөсөн хөгжмийн төгс найруулга, шинэ дугаарын шилдэг үзүүлбэрийн нэг байсантай санал нийлэх биз ээ. Түүнчлэн тэрбээр манай охид, бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг л ёстой л "суга татах" шиг болсон доо. Сошиал даяар л бүсгүйчүүд түүнийг царайлаг, авьяаслаг хэмээн шүүрс алдсан коммент, жиргээнүүдийг урсгаж байдаг шүү. Тэгвэл ийн охидын сэтгэлийг булаасан Б.Нарандэлгэр гэж чухам хэн болох талаар танилцуулж байна. Б.Нарандэлгэрийг зарим үзэгчид Ray нэрээр нь таньсан болов уу. Beatbox Ray. Мань хүн бараг урсгалыг Монголд дэлгэрүүлсэн анхдагчдын нэг байх шүү. 

Beatbox урсгалаар олонд анх танигдсан Б.Нарандэлгэр сүүлийн жилүүдэд Японд сурч байгаад иржээ. Олон улсын харилцааны чиглэлээр их сургууль төгссөн гэнэ. Эхнэр, гурван ч хүүхэдтэй болоод амжсан Ray Японд амьдрах хугацаандаа хөөмий сонирхогчдод сургалт явуулдаг байсан бөгөөд цөөн тооны шавьтай ажээ. 

Хөөмий, хархираа, төмөр хуур, аман хуур, морин хуурыг битбокстой хослуулж, бүтээл туурвидаг тэрбээр Монголын үндэсний битбокс холбооны тэргүүн, Соёлын тэргүүний ажилтан болоод амжсан байна. Одоо “Улаанбаатар” чуулгад ажиллаж байгаа гэнэ.

Эх сурвалж: www.photonews.mn

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг булиглуулсан Beatbox Ray буюу Б.Нарандэлгэр гэж хэн бэ....
Дэлхий
Меган Маркл бие давхар...
2018-10-18 08:031166
Энтертайнмент
ОЛНЫ ДУНД ХУУРАМЧ ДҮР ЭСГЭДЭГ...
2018-10-18 07:591185
Энтертайнмент
Амин дэмтэй цагаан хоолны...
2018-01-08 16:216656
Энтертайнмент
Гоймонтой Итали салатны...
2018-01-09 10:336407
Фото мэдээ
Б.Насанбаяр номын нээлтээ...
2018-01-19 13:565993