П.Орхоны оронд С.Батцэцэг барилдана



Өнгөрсөн Азийн наадмын үеэр П.Орхоноос сэргээш илэрч алтан медалиа хураалгасан билээ.Спорт сонирхогчдыг шуугиулсан эрхэм гавьяатын допингийн асуудал одоогоор Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос гарах шийдвэрийг хүлээж байгаа юм. Тэгвэл Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-28- өдрүүдэд Унгар улсын нийслэл Будапешт болно. Тус тэмцээнд шилдэг тамирчдын нэг П.Орхон оролцохгүй болсон учир түүний оронд С.Батцэцэгийг барилдуулахаар шийдвэрлэсэн байна.
П.Орхон энэ оны улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлснээс гадна ДАШТ-д явах сонгон шалгаруулалтад С.Батцэцэгийг ялж эрхээ баталгаажуулаад байсан юм.  Хориотой бодис хэрэглэсэн гэдэг үндэслэлээр гавъяат тамирчин П.Орхон энэ жилийн ДАШТ-ийг өнжихөөр боллоо. Мөн түүнд оногдох шийтгэлийн хугацаа одоогоор тодорхой бус байгаа.

Азийн наадмын үеэр П.Орхоноос авсан шинжилгээний сорьцоос хориотой бодис илэрсэн мэдэгдэл Монголын үндэсний олимпийн хороо, Монголын допингийн эсрэг үндэсний төв, Азийн олимпийн зөвлөлийн ерөнхийлөгч, Дэлхийн бөхийн холбоо (UWW), Азийн бөхийн холбоо (AAWC), Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA) зэрэг байгууллагуудад ирсэн.  Одоогоор Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос гарах шийдвэрийг хүлээж байгаа юм.

Эх сурвалж: www.photonews.mn

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Bi
2018-10-03 21:15 / IP-202.9.41.207 /

Eee yaj bgaa yum be. Balai yum aa

П.Орхоны оронд С.Батцэцэг барилдана
Дэлхий
Меган Маркл бие давхар...
2018-10-18 08:03720
Энтертайнмент
ОЛНЫ ДУНД ХУУРАМЧ ДҮР ЭСГЭДЭГ...
2018-10-18 07:59727
Энтертайнмент
Амин дэмтэй цагаан хоолны...
2018-01-08 16:216656
Энтертайнмент
Гоймонтой Итали салатны...
2018-01-09 10:336405
Фото мэдээ
Б.Насанбаяр номын нээлтээ...
2018-01-19 13:565990