Голомт банк дижитал банкны үйлчилгээг харилцагчиддаа бодитоор хүргэж эхэллээ



Техник технологийн хурдацтай хөгжилтэй хөл зэрэгцэн алхаж байгаа дэлхийн хүчирхэг банкууд харилцагчдадаа хэзээ ч, хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг дижитал банкны үйлчилгээгээр дамжуулан хүргэх болсон билээ.

Тэгвэл цахим банк, онлайн банкны үйлчилгээг Монгол улсад анхлан нэвтрүүлсэн Голомт банкны хамт олон Монгол улсын банкны салбарт дахин нэг цоо шинэ түүхийг  бүтээж,  дижитал банкны үйлчилгээг анхлан хүргэж эхэллээ. 

Голомт банк нь технологийн хөгжилд суурилсан шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагчдадаа зориулж ирсэн ч төгс утгаар нь хөгжүүлэх дэд бүтэц дутмаг байсаар ирсэн юм. Харин Монгол Улсын Засгийн газар болон Үндэсний дата төвтэй хамтран дижитал шилжилтийн суурь шийдлүүдийг хамтран хэрэгжүүлж эхэлснээр энэ бэрхшээлийг арилгаж чадсан.

Тухайлбал Голомт банк нь өнгөрсөн 4 сард монголын хувийн хэвшлийн байгууллагуудаас анх удаа өөрийн үйл ажиллагаандаа төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системийг холбосон юм. Энэхүү систем нь харилцагч иргэний үнэмлэх, нийгмийн даатгал, хорооны тодорхойлолт зэрэг бичиг баримтыг заавал урьдчилан бүрдүүлэхгүйгээр хурууны хээгээ уншуулаад л банкны харилцагч болох, хэрэглээний зээл авах боломжийг олгосон билээ.  

Тэгвэл тус банкны хамт олон энэ манлайллаа дахин бататгаж, 2018.10.01-ний өдөр төрийн нэвтрэлт танилтын “ДАН” нэгдсэн системийг үйлчилгээндээ хувийн хэвшлээс анхлан ашиглаж эхэллээ. Ингэснээр харилцагч цаг хугацаа, орон зайнаас үл хамааран гар утас, компьютер зэрэг төхөөрөмжөө ашиглан дээрх мэдээллийг банкны систем рүү онлайнаар илгээх боломж бүрдэж байгаа юм.

Мөн онлайн орчинд харилцагчийг үнэн зөв таних асуудлыг дижитал гарын үсэг ашиглан илүү хялбар аргаар шийдсэн байна. Уг шийдэл дээр Голомт банк дижитал гарын үсэг гаргах, түгээх албан ёсны эрхтэй Тридум ХХК-ийн шийдлийг ашигласнаар банкны системийн аюулгүй байдлыг олон улсын түвшинд хүргэжээ.

Ийнхүү төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүнд банк санхүүгийн үйлчилгээ улам бүр дижиталчлагдах боломж бүрдсэнийг Голомт банк Сошиалпэй, Смарт банк зэрэг дижитал бүтээгдэхүүн үйлчилгээндээ анхлан ашиглаж, Монгол улсын банкны болон хувийн хэвшлийн салбарт дижитал давалгааг эхлүүлж байна.


Эх сурвалж: www.photonews.mn

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Голомт банк дижитал банкны үйлчилгээг харилцагчиддаа бодитоор хүргэж эхэллээ
Дэлхий
Меган Маркл бие давхар...
2018-10-18 08:031173
Энтертайнмент
ОЛНЫ ДУНД ХУУРАМЧ ДҮР ЭСГЭДЭГ...
2018-10-18 07:591192
Энтертайнмент
Амин дэмтэй цагаан хоолны...
2018-01-08 16:216657
Энтертайнмент
Гоймонтой Итали салатны...
2018-01-09 10:336407
Фото мэдээ
Б.Насанбаяр номын нээлтээ...
2018-01-19 13:565993