Давсгүй ч гэлээ амттай хоол хийх боломж байна



Хоногт хэрэглэдэг давсны хэмжээнээсээ таван граммыг хасвал дэлхийд цус харвалт өвчин 24, зүрх судасны өвчин 18 хувиар буурна гэсэн судалгаа гарчээ. Цайгаа хүртэл давстай уудаг монголчуудын дунд зүрхний шигдээс, ходоодны шарх, даралт ихсэх өвчин их байдаг нь ерөөсөө л гурван цагаан хорны нэг давснаас үүдэлтэй. Давс биеийн усыг гадагшлуулахгүй барьдаг гэмтэй. Хүн өдөрт гурван грамм л давс хэрэглэх ёстой гэж эмч нар сануулдаг. Дарсан өргөст хэмх, шарсан төмс зэрэг давс ихтэй бүтээгдэхүүнийг хэрэглэвэл энэ хэмжээ дороо хэтэрчихнэ. Тийм учраас эрүүл мэндээ бодъё гэвэл хоолоо аль болох бага давстай хэрэглэж заншаарай. Болж өгвөл давсгүй, давсыг орлуулсан бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөе. Синнамон, бази, лаврын навч, улаан чинжүүний нунтаг, сармисны нунтаг, хар перецний нунтаг гээд давсыг орлуулах бүтээгдэхүүн олон бий. Шар буурцгийн соусыг давсны оронд хэрэглэхэд хамгийн боломжийн амтлагч. Нимбэг­ний шүүс, цагаан гаа ч таны хоолонд дажгүй амт оруулчихна.

Үхэр, тахиа ер юуны ч махыг жигнэж хэрэглэвэл илүү амттай байдаг. Давсгүй гэж хэлэхийн аргагүй амтыг та мэдэрнэ. Цахилгаан зуухгүй нөхцөлд ч махыг жигнээд хэрэглэх боломжтой. Жигнүүр дээр нимгэн хэрчиж тавиад 20-25 минут орчим болоход л таны зоог бэлэн.

Ногооны салатыг уксус, давсархаг соусуудаар амталснаас жүрж, нимбэг зэрэг жимсний цэвэр шүүсээр ч юм уу, цөцгийгөөр амталбал илүү гоё амт ордог. Дээр нь та цэвэр эко эрүүл хүнс хэрэглэж байна гэдэг их чухал.

Давсгүй ногоотой шөл хийх ч тийм хэцүү биш. Ясны шөлөө зөөлөн гал дээр эхлээд буцалгачих хэрэгтэй. Хүнсний ногоог зөвхөн буцалсан ус юм уу, шөлөнд хийхийг тогооч нар зөвлөдөг. Сонгино, лууванг тусад нь шарвал таны хийж байгаа шөл илүү амтлаг болно. Байцаа, хүрэн манжинтай шөлийг сулхан гал дээр чанаарай. Учир нь хэт их уур ногооны үнэрийг сулруулах гээд байдаг гэмтэй. Шөлөө бэлэн болмогц аягалах гэж бүү яараарай. Шөлний амт, чанар, онцлог үнэрийг бий болгоё гэвэл таван минут хэртэй байлгаарай. За тэгээд шөлөө бэлэн болсон хойно амтлагчуудаа хийгээрэй. Лаврын навч, гоньд, яншуй, нэг хумс сармис, тал сонгино зэрэг нь шөлийг амттай болгоход нөлөөлдөг. Лууван, сонгиноо тусад нь шарсан бол шөлөө бэлэн болсны дараа хийнэ гэдгийг хэлүүлэх юу байхав.Мэдээж бага зэргийн шар буурцгийн соус давсыг бүрэн орлоно. Бүр болохооргүй оргиод байвал супермаркет, дэлгүүр, захаар зарж байгаа нуурын давснаас бага зэргийг хэрэглээрэй.

Хүрэн манжингийн салат

Энэ салатыг хийхийн тулд давс, хүний биед хортой элдэв амтлагч соус хэрэглэх ямар ч шаардлагагүй. Хүрэн манжин, өндөг, зөөхий байхад л амттай салат бэлдэх боломжтой. Хүрэн манжингаа хальслахгүйгээр угаагаад мөнгөлөг цаасанд ороогоод цахилгаан зуухандаа жигнээрэй. Цахилгаан зуухгүй айлууд жигнүүр дээр бууз шиг жигнээд болгочиход асуудалгүй. Өндгөө хэрэглэхийг хүссэн хэмжээгээрээ чанаарай. Жигнэж бэлэн болсон манжингаа хөргөөд дөрвөлжлөн хэрчинэ. Чанасан өндгөө ч мөн адил дөрвөлжилж хэрчих хэрэгтэй. Бэлэн болсон өндөг, улаан манжингаа зөөхийгөөр амтлаад л эрүүл, амттай салат бэлэн болно.

Хүрэн манжингийн ач тус

Эртнээс ардын эмчилгээнд өргөнөөр хэрэглэж ирсэн хүрэн манжинд хvнд хэрэгцээтэй фосфор, кали, кальци, натри, хлорын агууламж бусад ногооноос илvv байдаг. Шархны эдгэрэлтэд сайн нөлөөтэй, судасны нарийсал, эд эсийн хөгшрөлтийг багасгах үйлчилгээтэй, харшил дардаг, цусан дахь холестеринийг багасгадаг, элгийг цэвэршүүлдэг, цус төлжүүлдэг гээд яривал ач тус ихтэй.

Хүрэн манжинд фолийн хvчил, марганц, зэс төмөр агуулагддаг. А, В1, В2, В6, РР, С витаминаар баялаг.

Эх сурвалж: www.photonews.mn

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Давсгүй ч гэлээ амттай хоол хийх боломж байна
Дэлхий
Меган Маркл бие давхар...
2018-10-18 08:031163
Энтертайнмент
ОЛНЫ ДУНД ХУУРАМЧ ДҮР ЭСГЭДЭГ...
2018-10-18 07:591181
Энтертайнмент
Амин дэмтэй цагаан хоолны...
2018-01-08 16:216656
Энтертайнмент
Гоймонтой Итали салатны...
2018-01-09 10:336407
Фото мэдээ
Б.Насанбаяр номын нээлтээ...
2018-01-19 13:565993