Хабиб Ардын баатар болно



"Холимог тулааны UFC холбооны аварга, дагестан тулаанч Хабиб Нурмагомедовт "Дагестаны Ардын Баатар" цол олгох боллоо" гэж "Родной Дагестан" хөдөлгөөний зохицуулагч Гасангусейн Абдулжелилов мэдэгдлээ. "Эх орныхоо спортын хөгжилд оруулсан хувь нэмэр, UFC холбооны аварга болсон гавьяаг нь үнэлж, Хабиб Абдулманапович Нурмагомедовт Ардын Баатар цол олгох шийдвэр гаргалаа. Ойрын үед түүнд бүргэдтэй алтан од одонг гардуулах болно" гэж  Абдулжелилов сэтгүүлчдэд танилцуулсан юм. 

Энэ нь Дагестаны улстөр, нийгэм, урлаг соёлын амьдралд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан хүмүүст олгодог шагнал бөгөөд бизнес эрхлэгч Сулейман Каримов, КГБ-гийн генерал  Омар Муртазалиев, улстөрч Гамзат Гамзатов, олимпийн аварга  Бувайсар Сайтиев, академич Гамид Бучаев, олон нийтийн зүтгэлтэн Шуми Шабатаев зэрэг эрхмүүд өмнө нь хүртэж байжээ. 
"Дагестаны Ардын Баатар" шагналыг 13 жилийн өмнө имам Шамилийн нэрэмжит олон улсын фондоос гаргасан бөгөөд нийт 20 гаруй хүн шагнагдсан байдаг аж. 

Эх сурвалж: www.photonews.mn

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Хабиб Ардын баатар болно
Дэлхий
Меган Маркл бие давхар...
2018-10-18 08:03720
Энтертайнмент
ОЛНЫ ДУНД ХУУРАМЧ ДҮР ЭСГЭДЭГ...
2018-10-18 07:59727
Энтертайнмент
Амин дэмтэй цагаан хоолны...
2018-01-08 16:216656
Энтертайнмент
Гоймонтой Итали салатны...
2018-01-09 10:336405
Фото мэдээ
Б.Насанбаяр номын нээлтээ...
2018-01-19 13:565990