РОНАЛДУД ХҮЧИНДҮҮЛЭГЧДИЙН ТОО НЭМЭГДСЭЭР



Португалийн шигшээ багийн од Криштиану Роналдугийн замналын хамгийн хүнд үе ирээд байна. Энэ зун багаа сольж, Италийн "Ювентус"-т ирсэн түүнийг Америкийн 34 настай модель Кэтрин Майорга хүчингийн хэрэгт буруутгаад байгаа. Гэхдээ 9 жилийн өмнөх хэрэг юм. 

Германы "Spiegel"-д бичсэнээр 2009 оны зургаадугаар сард  Лас-Вегаст (Невада муж, АНУ) энэ үйл явдал болжээ. Роналду зочид буудалд залуу бүсгүйтэй танилцаж, буудлын өрөөндөө оруулан хүчиндсэн гэнэ. Кэтрин Цагдаагийн газарт гомдол гаргасан ч Роналдугийн өмгөөлөгчтэй тохиролцож, 375 мянган доллараар хэвлэл мэдээлэлд дэлгэхгүй гэсэн гэрээ байгуулсан байна. Харин 9 жилийн дараа тэр гэнэт хэргийг илчилж, шүүхээр заргалдахаар шийджээ. 

Кэтрин Майоргагийн өмгөөлөгчийн мэдэгдсэнээр Роналдуд хүчиндүүлсэн өөр 3 эмэгтэй түүнд хандсан гэнэ. Тиймээс шинэ хохирогчид гарч ирж магадгүй болжээ.

Харин Роналду "Хэвлэл мэдээллийн өдөөсөн энэ жүжигт оролцохгүй" гэж мэдэгдсэн ч Шакил О’Нил, Майк Тайсон, Андре Агасси, Бруно Марс, Леонардо ДиКаприо, Пэрис Хилтон, Жейми Фокс, Майкл Жексоны гэрбүлтэй ажиллаж байсан өмгөөлөгч Дэвида Чесноффыг хөлслөн авсан байна. 

Эх сурвалж: www.photonews.mn

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

РОНАЛДУД ХҮЧИНДҮҮЛЭГЧДИЙН ТОО НЭМЭГДСЭЭР
Дэлхий
Меган Маркл бие давхар...
2018-10-18 08:03713
Энтертайнмент
ОЛНЫ ДУНД ХУУРАМЧ ДҮР ЭСГЭДЭГ...
2018-10-18 07:59720
Энтертайнмент
Амин дэмтэй цагаан хоолны...
2018-01-08 16:216656
Энтертайнмент
Гоймонтой Итали салатны...
2018-01-09 10:336405
Фото мэдээ
Б.Насанбаяр номын нээлтээ...
2018-01-19 13:565990