Жүжигчин Ч.Очгэрэл хүүдээ шүлэг бичжээ



“Universe Best Songs” нэвтрүүлэгт оролцож улмаар “Мартагдашгүй намар” УСК-д тоглосон нэгэн бол Очгэрэл. Харин түүнийг үзэгчид “Содура”-ын дүрээр тун ч сайн мэднэ. Тус киноны үеэр гурав дахь хүүхдээ олсон тэрээр “Говийн домог” УСК-д Их хатан Эсэргэний дүрийг бүтээсэн бөгөөд энэ үеэр мөн л бага хүүхдээ хэвлийдээ тээн “Алдарт эх” хэмээх эрхэм алдрын эзэн болсон. Түүний шүлгээс сийрүүлбэл: 
Хүүдээ 
Нэг л өдөр тэр минь ааваасаа том эр болно 
Нялх бие нь өсөж нялзрай зан нь хад шиг хатуужна 
Эрдэм ном хөөж энэ биеэ цэгцэлнэ тэгшилнэ 
Эргэх хорвоогийн жамаар хүний хань хүүхдийн эцэг болно 
Яасан хурдан цаг хугацаа вэ 
Нүдэн дээр амьдрал нь жирэлзэх шиг 
Яасан ялгуусан амьдрал вэ 
Яг л шувуу шиг үүрээ орхидог шиг 
Чихэр нэхдэг нүд нь тормолзон сэтгэлд үлдэж 
Чих хангинатал уйлдаг дуу нь зүрхэнд үлдэж 
Хэзээ ч балчир байгаагүй юм шиг хүдэр эрийн зан гаргаж
Хүү нь ээждээ хайртай тандаа баярлалаа гээд 
Хэдэн удаа ээжийгээ үнэсэх бол гэхээс тэсэхийн арга алга аа цаг хугацааг хүлээе 
Хүлэг бяр орж нэгэнтэй бусгадгийн адил 
Хүү минь ч бас олон онож бага алдах биз 
Гэлээ гээд ээж аав нь зэмлэж чинийхээ галыг унтраалгүй
 Гэнэ гэнэ үе үе ухаарлын харцыг үгний оронд илгээе 
Ч.Очгэрэл 2018.07.30 

Эх сурвалж: www.photonews.mn

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Жүжигчин Ч.Очгэрэл хүүдээ шүлэг бичжээ
Дэлхий
Меган Маркл бие давхар...
2018-10-18 08:03718
Энтертайнмент
ОЛНЫ ДУНД ХУУРАМЧ ДҮР ЭСГЭДЭГ...
2018-10-18 07:59725
Энтертайнмент
Амин дэмтэй цагаан хоолны...
2018-01-08 16:216656
Энтертайнмент
Гоймонтой Итали салатны...
2018-01-09 10:336405
Фото мэдээ
Б.Насанбаяр номын нээлтээ...
2018-01-19 13:565990