Д.Төмөрхүлэг тэргүүтэй 3 жүдоч эх орондоо үнэнч үлдлээ



Эх орныхоо нүүрийг тахалж тив дэлхийд тэмцээнд амжилттай оролцдог манай гурван жүдоч гадны улсын нэр дээр барилдах гэж буй гэх "шум" жилийн өмнөөс сонсогдож байсан билээ. Тэгвэл Д.Төмөрхүлэг тэргүүтэй 3 жүдоч Эмиратын нэрийн өмнөөс барилдахгүй болсон гэнэ. Тодруулбал Арабын Нэгдсэн Эмират улсаас Монголын гурван жүдочийг легионер тамирчнаар урьж өөрийн нэр дээр барилдуулах хүсэлтийг Монголын жүдо бөхийн холбоонд энэ оны эхэнд ирүүлсэн билээ. Тус улсаас эрэгтэйчүүдийн -66кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг, эрэгтэйчүүдийн -81кг Н.Дагвасүрэн, 100кг-д өрсөлддөг Б.Тэмүүлэн нарыг өөрийн нэр дээр барилдуулах хүсэлт гаргасан. Гэвч тэдний хийсэн гэрээ хэлэлцээр цуцлагдаж, эх орныхоо нэрийн өмнөөс барилдахаар болсон байна. Ямар учраас хийгдсэн гэрээ нь цуцлагдсан нь тодорхойгүй бөгөөд Абу Даби Гранд сламд Монгол улсын өмнөөс зодоглох тамирчдын бүрэлдэхүүнд багтсан байна. Тэдний ойрын эх сурвалжийн мэдээлсэнээр тэд өөрсдөө эх орондоо үнэнч байж, улсынхаа нэрийн өмнөөс барилдана гэсэн шийдвэрийг гаргасан сурагтай.

Эх сурвалж: www.photonews.mn

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Д.Төмөрхүлэг тэргүүтэй 3 жүдоч эх орондоо үнэнч үлдлээ
Дэлхий
Меган Маркл бие давхар...
2018-10-18 08:03726
Энтертайнмент
ОЛНЫ ДУНД ХУУРАМЧ ДҮР ЭСГЭДЭГ...
2018-10-18 07:59734
Энтертайнмент
Амин дэмтэй цагаан хоолны...
2018-01-08 16:216656
Энтертайнмент
Гоймонтой Итали салатны...
2018-01-09 10:336405
Фото мэдээ
Б.Насанбаяр номын нээлтээ...
2018-01-19 13:565990