ХЯТАД ЖҮЖИГЧДИЙНХЭЭ ЦАЛИНГ БАГАСГАНА



Хятадын хамгийн нөлөөтэй 9 том телевиз, студи хуралдаж, жүжигчдийн цалингийн дээд хэмжээг тогтоожээ. Энэ шийдвэрээр жүжигчид хэчнээн алдартай байсан ч цуврал киноны нэг ангид тоглохдоо 1 сая юань, 1 бүлэгт (хэдэн ангитайгаас үл хамааран) 50 сая юаниас илүү мөнгө авч болохгүй болжээ. 
Цалингийн хязгаар тогтоох гэж байгаа талаар хэдэн сарын турш яриа гарч байсан ч ийнхүү албан ёсоор баталгаажсан байна.  Ямар газрууд энэ гэрээг байгуулсан талаар тодорхой мэдээлэл байхгүй ч Huace Media, iQIYI,  Youku, Tencent Video, Linmon Pictures, New Classics Media, Daylight Entertainment, Ciwen Media, Youhug Media гэсэн томчууд байгаа бололтой. 

Яагаад ийм шийдвэр гарах болсон шалтгаан гэвэл том жүжигчид татвараас зугтаж, орлогоо даран мэдүүлдгээс болжээ. Өнгөрсөн тавдугаар сард Хятадын телевизийн хөтлөгч Цюй Ён Юань хэд хэдэн оддын цуврал кинонд тоглох гэрээг үзүүлж, шуугиант мэдэгдэл хийсэн юм. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн мөрдлөгөөр алдарт жүжигчин Fan Bingbing нэг кинонд тоглохдоо хоёр гэрээ зэрэг байгуулдаг нь илэрсэн. Татварын газарт зориулсан гэрээнд тэр 10 сая юанийн гэрээнд гарын үсэг зурсан ч жинхэнэ гэрээ нь 50 сая юанийн хөлстэй байлаа. Fan Bingbing энэ мэдээллийг үгүйсгэсэн ч тэр өдрөөс хойш олон нийтийн өмнө гарч ирээгүй нь мэдээг үнэн гэдгийг батлаад байгаа. Fan Bingbing-ийг гадаадад гарахыг хориглосон, гэрийн хорионд байгаа зэрэг олон цуурхал гарсан. Хонконгийн жүжигчин Жеки Чан Бин Бинийг Америкт цагаачил гэж зөвлөжээ гэсэн мэдээ гарсан ч Жеки Чан үгүйсгэсэн юм. 

Засгийн газраас энэ хэргийг мөрдөн шалгасаар олон жүжигчин давхар гэрээ байгуулдгийг илрүүлж, арга хэмжээ авахаар болоод байсан юм. Шинэ шийдвэрээр жүжигчдийн нийт хөлс тухайн киноны нийт санхүүгийн 40 хувиас давж болохгүй болсон. Жүжигчдэд өгөх нийт цалингийн 70 хувийг ганц хүнд олгож болохгүй гэсэн заалт мөн гарсан байна. Хятадын татварын албанаас 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн од жүжигчдийн орлогын татварыг нэмэгдүүлнэ гэж мэдэгдээд байгаа. 

Эх сурвалж: www.photonews.mn

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

ХЯТАД ЖҮЖИГЧДИЙНХЭЭ ЦАЛИНГ БАГАСГАНА
Дэлхий
Меган Маркл бие давхар...
2018-10-18 08:03714
Энтертайнмент
ОЛНЫ ДУНД ХУУРАМЧ ДҮР ЭСГЭДЭГ...
2018-10-18 07:59721
Энтертайнмент
Амин дэмтэй цагаан хоолны...
2018-01-08 16:216656
Энтертайнмент
Гоймонтой Итали салатны...
2018-01-09 10:336405
Фото мэдээ
Б.Насанбаяр номын нээлтээ...
2018-01-19 13:565990