Г.Ариунбаатар гавьяат өргөдлөө өгчээ



МУГЖ Г.Ариунбаатарыг Буриадын дуурь, бүжгийн эрдмийн театр хөөсөн тухай эрхэм дуучин өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. Тэгвэл гавьяат маань багштайгаа хамт өргөдлөө өгчээ. Тодруулбал Буриадын Соёлын сайд Соелма Дагаева Буриадын Дуурь, бүжгийн театрын захирал Аюна Владимировна Цыбикдоржиеваг энэ сарын 20-нд ажлаас нь халсан билээ. Захирлаа дэмжсэн уран бүтээлчдийн хэсэг нь театраас гарна гэдгээ илэрхийлж байсан. Театрын уран сайхны удирдагч, ОХУ-ын Ардын жүжигчин Дарима Линховоин тэдний нэг. Дарима Лхасарановна өчигдөр халагдах өргөдлөө өгсөн байна. Өргөдлийнхээ зургийг тэрбээр нүүр номондоо тавьж, "Бүгдэд чинь их хайртай шүү" гэж бичжээ. Ийн Дарима Линховоин энэ сарын 9-нд ажлаас гарахаар шийдсэн байна. Дарима Линховоинийг Г.Ариунбаатарын багш гэдгийг олон хүн мэдэх биз ээ...

Тэгвэл МУГЖ, дуучин Г.Ариунбаатар ч багшийгаа дагаж, өөрийн хүсэлтээр халагдах өргөдлөө өгсөн байна.  

Багш шавь хоёрыг халагдах өргөдлөө өгөхтэй зэрэгцэн театрын шинэ захирлын нэр тодорхой болжээ. Соёлын сайд Соелма Дагаева Буриадын дуурь, бүжгийн эрдмийн театрын шинэ захирлаар Буриадын Драмын театрын уран сайхны удирдагч, Буриадын Ардын жүжигчин, ОХУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн Эржена Жамбаловаг томилжээ. 

 

Эх сурвалж: www.photonews.mn

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Г.Ариунбаатар гавьяат өргөдлөө өгчээ
Дэлхий
Меган Маркл бие давхар...
2018-10-18 08:03705
Энтертайнмент
ОЛНЫ ДУНД ХУУРАМЧ ДҮР ЭСГЭДЭГ...
2018-10-18 07:59713
Энтертайнмент
Амин дэмтэй цагаан хоолны...
2018-01-08 16:216655
Энтертайнмент
Гоймонтой Итали салатны...
2018-01-09 10:336404
Фото мэдээ
Б.Насанбаяр номын нээлтээ...
2018-01-19 13:565989