Цөцгийтэй шарсан мах хийх арга



-Үхрийн юм уу гахайн ясгүй, зөөлөн мах

-Мөөг (хар мөөг байж болно)-500 грамм

-Лууван-нэг ширхэг

-Бөөрөнхий сонгино – нэг ширхэг

-Нунтаг хар чинжүү

Цөцгий 200 гр

-Цөцгийн тос (шарах хэмжээгээр)

Бэлтгэх арга:

Сонгино, лууванг нимгэн хэрчиж ургамлын тосонд зөөлөртөл шарна.

Хайруулын тавгаа халааж цөцгийн тосоо хайлуулна. Дээрээс нь хэрчсэн махаа хийж шарна. Дараа нь сонгино луувангаа хийнэ. Мөөгөө дөрөв хувааж хэрчинэ. Жижиг хэмжээтэйг нь хэрчихгүй байж болно.

Шарж байгаа махнаасаа хоёр дахин их мөөг хийж давс, нунтаг хар чинжүүгээр амталж шараарай .

Ингээд дээрээс нь цөцгий хийж хутгаад хайруулын тавгаа таглаад галыг нь багасгаж 20 орчим минут жигнэнэ. Сүмс нь нэлээд өтгөн болсон байх ёстой.

Бэлэн болсон хоолыг чанасан төмс, брокколи буюу төрөл бүрийн чанасан ногоотой өгч болно.

Чинжүүтэй салат

Орц:

-Чинжүү-нэг кг (улаан, ногоон, шар холино)

-Тахианы мах (цээж, өвчүүний хэсэг)

-Ногоон вандуй

-Сонгино, сармис, давс

-Өргөст хэмх (давсалсан)

-Майонез

Бэлтгэх:

Чинжүүгээ цэвэрлээд сайтар угаасны дараа буцлам халуун усанд хийнэ. Таван минут дэвтээсний дараа чинжүүгээ уртавтар нарийн хэрчинэ. Хэмжээ ижил байвал зүгээр. Тахианы махаа чанаж хөргөөд гараараа жижиг хэсэг болгоно. Заавал хутга хэрэглэх шаардлагагүй.

Чинжүү тахианы мах, вандуй, өргөст хэмх зэргээ хийж холино. Сармисыг зөвхөн амт нэмэх зорилгоор багахан хийнэ. Бүх орцоо майонезоор хутгаад салат бэлэн болно. Энэ салат хийхэд хялбар, амт чанарын хувьд нийслэл салаттай ойролцоо.

Эх сурвалж: www.photonews.mn

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Цөцгийтэй шарсан мах хийх арга
Дэлхий
Меган Маркл бие давхар...
2018-10-18 08:03719
Энтертайнмент
ОЛНЫ ДУНД ХУУРАМЧ ДҮР ЭСГЭДЭГ...
2018-10-18 07:59726
Энтертайнмент
Амин дэмтэй цагаан хоолны...
2018-01-08 16:216656
Энтертайнмент
Гоймонтой Итали салатны...
2018-01-09 10:336405
Фото мэдээ
Б.Насанбаяр номын нээлтээ...
2018-01-19 13:565990