Албаны музейд 100 гаруй үзмэр дэлгэлээ



Архангай аймгийн Онцгой байдлын газраас Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан бүтээн байгуулалтын томоохон ажил болох Албаны түүхэн музейн нээлтээ хийлээ. Албаны музейд Онцгой байдлын газрын түүхэн замнал, үе үеийн шилдэг, бүтээлч алба хаагчдын өөрсдийн гараар урласан бүтээлийн дээжис, цуглуулга, гаргасан амжилт бүтээлийн товчоон, тамга тэмдэгний дардас, гал сөнөөгчдийн сургалтын видео хальс, аврагчдын хэрэглэж байсан хувцас, багаж хэрэгсэл, гэрэл зургийн цомог, Бүгд найрамдах өмнөд Судан улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчдын бэлэг, дурсгалын зүйл зэрэг 100 гаруй үзмэр дэлгэгдээд байна.

Онцгой байдлын газрын үүсэл, хөгжил, түүхийн арвин баялаг эд өлгө, баримт материалыг цуглуулах, хадгалан хамгаалж хойч залуу үедээ өвлүүлэх, олон нийтийн хүртээл болгох, залуу болон ахмад үеийн залгамж холбоог бэхжүүлэх зорилгоор Албаны музейг байгуулаад байна гэж Архангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Эх сурвалж: www.photonews.mn

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Албаны музейд 100 гаруй үзмэр дэлгэлээ
Дэлхий
Меган Маркл бие давхар...
2018-10-18 08:03724
Энтертайнмент
ОЛНЫ ДУНД ХУУРАМЧ ДҮР ЭСГЭДЭГ...
2018-10-18 07:59732
Энтертайнмент
Амин дэмтэй цагаан хоолны...
2018-01-08 16:216656
Энтертайнмент
Гоймонтой Итали салатны...
2018-01-09 10:336405
Фото мэдээ
Б.Насанбаяр номын нээлтээ...
2018-01-19 13:565990