АЛДАРТАЙ ЭРХМҮҮДИЙН ХАМГИЙН БОГИНО ГЭРЛЭЛТ



Нэр алдартай, дэлхийн хэмжээний оддоос цуутай хурим найр хийсэн ч хайр дурлалын түүх нь удаан үргэлжлээгүй, гэрлэлтээ аз жаргалтай амьдрал болгож чадаагүй оддыг танилцуулъя...

ЖЕННИФЕР ЛОПЕС / КРИС ЖАДД

КРИС ЖАДД зурган илэрцүүд

Латин Америкийн халуун цуст дуучин Женнифер Лопесыг шүтэн бишрэгчид нь түүнийг оргилуун зантай бүжигчин залууст хэзээний сэтгэл нь татагддагийг сайн мэднэ. Хэдийгээр дуучин бүсгүй өнөөдөр шинэ хайр дурлалтайгаа учирч, тэрбумтан Алекс Родригестэй аз жаргалтай байгаа ч тэрээр амьдралдаа алдаа гаргаж байжээ. Жей Ло Love Don't Cost a Thing дууны клипны зураг авалтан дээр Крис Жадд гэх бүжиг дэглээч залуутай учир ургуулж хоромхон хугацаанд дурлалт хосууд болон, удалгүй хурим найрын зар тараасан юм. Женнифер Лопес, Крис Жадд нар 2001 оны 9-р сард сүр дуулиантай тансаг хурим хийсэн ч дараа жилийнхээ 6 сард салцгаажээ. Тэдний хамтын амьдрал нийтдээ 218 хоног үргэлжилсэн байна.

ЭЛИЗАБЕТ ТЕЙЛОР КОНРАД ХИЛТОН

ЭЛИЗАБЕТ ТЕЙЛОР / КОНРАД ХИЛТОН зурган илэрцүүд

Кино жүжигчин Элизабет Тейлор болон зочид буудлын сүлжээний магнат Конрад Хилтон нар нэгэн цагт хувь заяагаа холбон, хайр дурлалаа батлан хамтын амьдралаа зохион хуримаа хийж байжээ. Гэвч тэдний хамтын амьдрал 205 өдөр л үргэлжилсэн байна. Элизабет Тейлор, Конрад Хилтон нар 1950 оны 5/6-нд хуримаа хийж байжээ. Энэ хурим сүүлд нийтдээ 8 удаа сүмд гэрлэлтээ батлуулсан Тейлорын хувьд хамгийн анхны, хамгийн ёслол хүндэтгэлтэй, уламжлалаа дагасан хурим нь байсан байх. Тейлор ирээдүйн тэрбумтантай гэрлэх үедээ дөнгөж 18 настай залуухан жүжигчин байжээ. Гэвч тэд хуримаа хийснээсээ хойш 205 хоногийн дараа гэр бүлээ цуцлуулсан байна. Шалтгааныг нь Тейлор нөхрийнхөө бүдүүлэг, дээрэнгүй авираас болсон гэж сүүлд тайлбарлажээ.

ПАМЕЛА АНДЕРСОН / КИД РОК

ПАМЕЛА АНДЕРСОН / КИД РОК зурган илэрцүүд

Алдартнуудын бүтэлгүй хуримын жагсаалтыг Памела Андерсон, Кид Рок нарын хурим удаалж байна. Малибугийн аврагчдын тухай киногоороо ид алдаршиж байсан жүжигчин бүсгүй, рок дуучин хоёр хамтын амьдрал 122 хоног үргэлжилжээ. Памела Андерсон, Кид Рок нар хуримаа 2006 оны 7-р сард Сан Тропед аварга том хөлөг онгоцон дээр хийж байжээ. Ингэхдээ Памела Андерсон хуримын цагаан даашинзны оронд жижиг бикини өмсч, сүйт бүсгүйн цэцэгнийхээ оронд хундага шампанск барин нөхөрт гарч байсан гэнэ. Тэдний энэ галзуу хурим тун удалгүй хэл ам дагуулсан салалтаар төгсчээ. Тэд 11-р сард нь, хамт амьдраад ердөө 122 хоногийн дараа хоёулаа шүүхэд салах өргөдлөө барьсаар очжээ.

НИКОЛАС КЕЙЖ ЛИЗА МАРИЯ ПРЕСЛИ

НИКОЛАС КЕЙЖ / ЛИЗА МАРИЯ ПРЕСЛИ зурган илэрцүүд

Жүжигчин Николас Кейж ч мөн адил амьдралдаа болчимгүй алдаа гаргаж, хайртай бүсгүйтэйгээ гэрлэсэн ч энэ харьцаагаа хадгалж чадалгүй, хэсэгхэн хугацааны дараа салж байжээ. Николас Кейж, рок-н-роллын хаан Элвис Преслигийн цорын ганц охин Лиза Мария Прэслийг өөрийн сүйт бүсгүйгээр сонгож, түүнтэй сүр дуулиантайгаар хуримлаж байжээ. Тэд 2000 онд Хавайн арлуудад гэрлэлтээ батлуулан хуримлаж байсан ч тэдний хамтын амьдрал 107 хоног л үргэлжилсэн байна. Тэд хамтын амьдралаа зохиогоод ердөө 3 сар хагасын дараа хоёр тийш болжээ. Николас Кейжтэй гэрлэхээсээ өмнө Мария Пресли поп хөгжмийн хаан Майкл Жексонтой мөн гэрлэж, тэдний гэрлэлт 20 сар үргэлжилсний дараа салаад байжээ. 

Эх сурвалж: www.photonews.mn

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

АЛДАРТАЙ ЭРХМҮҮДИЙН ХАМГИЙН БОГИНО ГЭРЛЭЛТ
Дэлхий
Меган Маркл бие давхар...
2018-10-18 08:03705
Энтертайнмент
ОЛНЫ ДУНД ХУУРАМЧ ДҮР ЭСГЭДЭГ...
2018-10-18 07:59713
Энтертайнмент
Амин дэмтэй цагаан хоолны...
2018-01-08 16:216655
Энтертайнмент
Гоймонтой Итали салатны...
2018-01-09 10:336404
Фото мэдээ
Б.Насанбаяр номын нээлтээ...
2018-01-19 13:565989