Будааны талаар бидний мэддэггүй 5 зүйл



Бидний өдөр тутам хэрэглэдэг цагаан будааны талаар мэддэг мэт боловч мэддэггүй зарим зүйлсийн талаар орууллаа.

1. ЦАГААН БУДААГААР НҮҮРЭЭ ЦЭВЭРЛЭХ 

Будааны шүүс бол дэлхий дээр хамгийн элбэг, гар дор тааралдах гоо сайхны аврагч гэхэд болно.  Цагаан будааны шүүс нь В,С,Е зэрэг амин дэмүүд болон эрдсүүдийг өөртөө агуулдаг. Ингэснээр нүхжилтийг багасгаж, арьсыг зөөлрүүлэн, өнгөлөг болгодог юм. Түүнчлэн нарнаас хамгаалах ч үйлчилгээтэй. Ингээд будааны шүүс хэрхэн бэлдэх талаар зөвлөе. 

Нэг эсвэл хагас аяга будаа угааж, бохирдлоос нь салгана. Үүний дараагаар будаагаа паалантай саванд хийж, дээрээс нь ус хийгээд 15 минут байлгана. Энэ хугацаанд будааны аминдэм, эрдсүүд усанд шингэх юм. Ингэснээр арьс цэвэрлэхэд тун ч үр дүнтэй шингэн болно гэсэн үг. 

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Будаа бүрийн онцлог ашиг тус

15 минут өнгөрсний дараа усаа цэвэр саванд юүлнэ. Харин будаагаа хаях хэрэггүй, хоол хийхэд болно шүү дээ. Ингэж гаргаж авсан усаараа угааж, эсвэл арьсандаа түрхэн хэдэн хором иллэг хийж болно. Ингээд л боллоо. Та анх удаа угаасныхаа дараа л арьс зөөлөрснийг мэдэрнэ. Будааны шүүсийг хөргөгчинд таваас дээш хоног байлгасны хэрэггүй. 

Цагаан будаагаар нүүрээ цэвэрлэх

2. ЦАГААН БУДАА ЖИН ХАСДАГ 

Цагаан будаа идсэнээр жин нэмэгддэг гэсэн ойлголттой байдаг. Харин цагаан будаа нь жин нэмүүлдэггүй жин хасдаг. Цагаан будааны 60 хувь нь нүүрс ус, 25 хувь нь өөх тос, 15 хувь нь уураг байдаг байна. Цагаан будаа нь ходоод гэдэсний үйл ажиллагааг идэвхижүүлэн сайжруулдаг бөгөөд өөхийг шатаадаг хүнс гэнэ. Ийм учраас та цагаан будааг идэж жин барихыг хүсч байгаа бол цагаан будаатайгаа хольж идэх гэж буй мах ногоотойгоо 60: 40 хэмжээтэйтэйгээр иднэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл таны идэх гэж буй хоолны 60 хувь нь будаа 40 хувь нь ногоо мах байх юм.  Энэхүү дэглэмийг Япончууд ихээхэн хэрэглэдэг учраас таргалалтанд тийм амархан өртдөггүй гэнэ. 

Цагаан будааны дэглэм https://www.youtube.com/watch?v=VrPfBun0Ec4

Цагаан будаа жин хасдаг

3. ЦАГААН БУДААНЫ ШҮҮС БИЕЭС ХОР ГАДАГШУУЛДАГ

Цагаан будааны шүүс нь бидний хэрэглэж заншсан бантантай ижил үйлчилгээ үзүүлж шарталтыг арилгадаг гэвэл та итгэх үү. Бантан хийхээс залхуурах аль эсвэл гурил байхгүй үед цагаан будааны шүүсийг хэрэглээд үзээрэй. Биеэс хорт бодисыг гадагшлуулдаг энэхүү аргыг  дорнын орнууд хэрэглэсээр өдийг хүрчээ. Мөн хагалгааны дараах болон ядарсан сульдсан үед будааны зутан шөл болон агшаамал хэрэглэхэд их тохиромжтой байдаг. 
Цагаан будааны шүүс биеэс хор гадагшлуулдаг

4. БУДААГ ХЭРХЭН АГШААСНААС АМТ НЬ ОНДОО БАЙДАГ

Мянга мянган хүн будааг болгохдоо өөр өөр аргаар агшаадаг байна. Үүнээс цаг хугацаа зарцуулдаг ч гэсэн будааг болгох хамгийн энгийн бөгөөд амттай агшаах арга бол буцалсан усанд дэвтээж агшаах гэдгийг саяханы туршилт харуулжээ.Энэ арга нь  будаанд бий болсон хог болон илүүдэл зүйлсийг арилгах, илүүдэл цавуулагаас салгах учиртай юм.

ХЭРХЭН АГШААХ ВЭ?

Будааг хүйтэн усанд 2-3 цаг дэвтээнэ. Будааг 5-6 удаа угааж ус тунгалаг болтол нь хэд дахин угаана. 5:1 гэсэн харьцаатайгаар будааг агшааж байх. 

Амттай будаа хийх

5. ХҮҮХДИЙН АНХНЫ ХООЛ БУДААНЫ ЗУТАН

4-5 сартайдаа хүүхэд эхийн сүүнээс гадна нэмэлт хоол тэжээлийг идэж эхлэх ба энэ үед хүүхдийн ходоодонд өнгөр суулгах зорилготойгоор цагаан будааны агшаамал, чанамалыг хэрэглэдэг байна. Будаанд хүүхдийн өсч торниж буй бие организм шаардлагатай олон төрлийн байгалийн эрдэс бодис агуулагддаг хамгийн эрүүл хүнсний нэг юм. Мөн анх хүүхдийн хоол болох кашийг өгөхдөө чихрийн агууламжгүй. Өөрөөр хэлбэл та амсаж үзэхэд чихэргүй байх ёстой ба сахрынхаа хэмжээг өөрөө тохируулах каш нь илүү тохиромжтой.

Хүүхдэд нэмэгдэл хоол өгөхдөө- Хүүхдээ хөхүүлсний дараа өдөрт 1-2 удаа гэх мэт бага багаар дасгасаар 3-5 удаа дасгах нь зөв. 6 Сартайгаас эхлэн чихэргүй каш, бананатай овьёос, тараг, жимсний нухаш, шүүс өгч болно. Ингэхдээ нэг удаад нэг аяга буюу 200 гр-аас ихгүй өгөх хэрэгтэй.

"Будаатай хоолны жорууд" - цахим ном

Энэхүү номонд танд хэрэгтэй олон төрлийн, амттай, эрүүл хийхэд хялбар хоолны жорууд багтсан. Та дараах холбоосоор зочлон татаж аваарай. 


Эх сурвалж: www.photonews.mn

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

zochin
2018-10-06 16:35 / IP-59.153.112.221 /

DONTUULAH BODIS BAIDAG BAIH

Будааны талаар бидний мэддэггүй 5 зүйл
Дэлхий
Меган Маркл бие давхар...
2018-10-18 08:03707
Энтертайнмент
ОЛНЫ ДУНД ХУУРАМЧ ДҮР ЭСГЭДЭГ...
2018-10-18 07:59715
Энтертайнмент
Амин дэмтэй цагаан хоолны...
2018-01-08 16:216655
Энтертайнмент
Гоймонтой Итали салатны...
2018-01-09 10:336404
Фото мэдээ
Б.Насанбаяр номын нээлтээ...
2018-01-19 13:565990