Ерөнхий сайд танхимын сайд руугаа цахим хуудсаараа “зандрав” ...

Уг нь энэ нийгэмд цахим мэдээллийн хэрэгсэл хүчтэй хөгжиж, олон нийтэд ихээхэн нөлөөлөх болсныг манай төрийн томчууд мэдэж л баймаар юм. Аливаа мэдээллийн хэрэгсэл "масс"-ыг хамрах хүрээ нь далайцтай байх тусам олны танил нөлөө бүхий хүмүүсийн хувьд түүгээр хэлэх үг, хийх үйлдлээ жаахан ч гэсэн хянах хэрэгтэй санагдах. Гэтэл манай олны танил эрхмүүд тэр дундаа улс төрийн нөлөө бүхий албан тушаалтнууд нь Төрийн тэргүүн, Ерөнхий сайд гэлтгүй өөрийн твиттер, фесбүүк хуудсаараа дураараа "бурах" болсон гэхэд хэтрүүлсэн болохгүй болов уу. Саяхан л гэхэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын сайд Н.Цэрэнбатдаа хандаж өөрийн Нүүр хуудсаараа загнаж, зандрах утгатай шахам үгсийг дайсан байх юм. Тэрбээр "БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад анхааруулъя. Зуух тараах тухай бодлогогүй яриагаа зогсоо. Манай Засгийн газар утааны эсрэг эрчим хүчээр хангах, орон сууцжуулах, нүүрс боловсруулах үйлдвэр барих зэрэг олон үе шаттай арга хэмжээ хэрэгжүүлэх ёстой. Асуудалд ухарч биш урагшаа харж ханд." хэмээжээ.

Хамгийн инээдэмтэй нь Ерөнхий сайдын постны доод хэсэгт нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд бас хушуу, хуруу нэмэрлэн "Болоо ш дээ. Мөнгөөр нь юу хийх вэ?" хэмээн ёожтой гээч нь коммент бичсэн харагдав. Бүхэл бүтэн улсын сайд байж 4 давхар байшин дотор 400-аас холгүй метрийн зайд суугаа танхимын сайдаа дуудаад хэлэх үгээ хэлчихэж болоогүй л юм байх даа хөөрхий...

Эх сурвалж: www.Photonews.mn

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

l
2018-10-01 12:47 / IP-66.181.161.100 /

kkk

Ерөнхий сайд танхимын сайд руугаа цахим хуудсаараа “зандрав” ...
Дэлхий
Меган Маркл бие давхар...
2018-10-18 08:03711
Энтертайнмент
ОЛНЫ ДУНД ХУУРАМЧ ДҮР ЭСГЭДЭГ...
2018-10-18 07:59718
Энтертайнмент
Амин дэмтэй цагаан хоолны...
2018-01-08 16:216656
Энтертайнмент
Гоймонтой Итали салатны...
2018-01-09 10:336404
Фото мэдээ
Б.Насанбаяр номын нээлтээ...
2018-01-19 13:565990