“Монголын сайхан бүсгүй”-чүүд эргэн ирнэ...

"Монголын сайхан бүсгүй" анхдугаар тэмцээнд оролцогчид \1990 он\

Манай улс 1990-ээд оноос эхлэн “Монголын сайхан бүсгүй” уралдааныг зохион байгуулж ирсэн. Энэ тэмцээний тэргүүн миссүүд тухайн үедээ царай зүс, бие хаа, мэдлэг, авьяасаараа гайхагдаж байсан гэдэг. Уг тэмцээн нь зохион байгуулагдаж эхэлсэн цагаасаа хойш сүр дуулиантай наадам шиг болж, эх орны өнцөг булан бүрээс сайхан бүсгүйчүүд түүнд оролцох гэж удаан хугацаанд бие бялдраа бэлдэж оролцдог байсан гэдэг. Тэгвэл “Хатан эрдэнэ” эмэгтэйчүүдийн холбооноос “Монголын сайхан бүсгүй” шалгаруулах уралдааныг сэргээн зохион байгуулахаар болжээ. Тэмцээн анх 1989 онд зохиогдож байсан бөгөөд анхны шалгаруулалтын сайхан бүсгүйгээр мисс Н.Биндэрьяа түрүүлж байжээ. “Монголын сайхан бүсгүй” шалгаруулах уралдаан 2007 оноос хойш түр завсарлаад байсан бөгөөд уралдааныг сэргээн, зохион байгуулахаар болсон байна. Оролцогчдын бүртгэл нэгдүгээр сарын 11-22-ныг хүртэл үргэлжлэх аж. Уралдааны тэргүүн байрын эзэн Эрдэнийн шигтгээт титэм, Эрдэнийн шигтгээт “Мөнгөн од”, 20 сая төгрөгийн мөнгөн шагналын эзэн болох бөгөөд дэд байр эзэлсэн мисс Эрдэнийн шигтгээт  титэм, Эрдэнийн шигтгээт “Мөнгөн мод” болон 10 сая төгрөгийн мөнгөн шагнал гардах ажээ. Уламжлал ёсоор зэс, шүр, сувд, оюу, номин, тана, ган-эрдэнийн өргөмжлөлт миссүүд ч мөн энэ шалгаруулалтаас тодорно. Түүнчлэн үе үеийн "Монголын сайхан бүсгүй"-ийн титэмийг хүртэж байсан сайхан бүсгүйчүүд уралдааны финалын шатны шалгаруулалтанд ирнэ гэдэг шүү. 

Эх сурвалж: www.Photonews.mn

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

“Монголын сайхан бүсгүй”-чүүд эргэн ирнэ...
Дэлхий
Меган Маркл бие давхар...
2018-10-18 08:03717
Энтертайнмент
ОЛНЫ ДУНД ХУУРАМЧ ДҮР ЭСГЭДЭГ...
2018-10-18 07:59724
Энтертайнмент
Амин дэмтэй цагаан хоолны...
2018-01-08 16:216656
Энтертайнмент
Гоймонтой Итали салатны...
2018-01-09 10:336405
Фото мэдээ
Б.Насанбаяр номын нээлтээ...
2018-01-19 13:565990