Алтан овооны алдарт ширмэн тогоо хулгайд алдагджээ

Сүхбаатар аймгийн Дарьганга сум, Алтан дарь овооны энгэрт байрлах түүхийн дурсгал болсон монгол төвд бичиг болон зураг бүхий ширмэн тогоо хулгайд алдагджээ. Тус хэрэг өнгөрөгч оны 12 дугаар сарын дундуур гарсан бөгөөд түүхийн дурсгалт тогоог авч оронд нь өөр тогоо тавьжээ. Цагдаагийн байгууллага хэргийг шалгаж байгаа гэнэ. Энэ талаар аймгийн Угсаатны зүйн музейн мэргэжилтнээс тодруулахад “Бид анх энэ мэдээллийг цахим сүлжээнээс олж хараад Дарьганга сумруу холбогдож асуусан. Хамгаалалтын хашааг хойд талаас нь хөрөөдөөд тогоог авч, оронд нь одоогийн байгаа энэхүү гараар хийсэн, шинэ тогоог байрлуулсан байна. Үүнийг санаатайгаар, бүлэглэн үйлдсэн хэрэг гэж тэд үзэж байгаа юм билээ. Одоогоор хэрэг шалгагдаж байна гэсэн мэдээллийг бидэнд өгсөн. Тогооны хувьд манайд харьяалагддаггүй учир илүү нарийн мэдээлэл өгөх боломжгүй байна.” гэлээ. Тогоо яг хаана бүртгэлтэй байдаг эсэх нь одоогоор тодорхойгүй байна. 

Эх сурвалж: www.Photonews.mn

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Ө
2018-09-25 15:25 / IP-202.72.247.14 /

иЙМ Л ЛАЛРЫН ХУЛГАЙЧ АРД ТҮМЭН ШҮҮ ДЭЭЭ, ХЭЛЭХ Ч МУУ ҮГ АЛГА

Алтан овооны алдарт ширмэн тогоо хулгайд алдагджээ
Дэлхий
Меган Маркл бие давхар...
2018-10-18 08:03720
Энтертайнмент
ОЛНЫ ДУНД ХУУРАМЧ ДҮР ЭСГЭДЭГ...
2018-10-18 07:59727
Энтертайнмент
Амин дэмтэй цагаан хоолны...
2018-01-08 16:216656
Энтертайнмент
Гоймонтой Итали салатны...
2018-01-09 10:336405
Фото мэдээ
Б.Насанбаяр номын нээлтээ...
2018-01-19 13:565990