Н.Ганбямбын хүү Төрийн банкны гүйцэтгэх захирлаар томилогдлоо

Сангийн яам түүний удирдлага том өөрчлөлт эхлүүлэхээр төлөвлөсөн бололтой. Учир нь Г.Дөлгөөн хэмээх 1988 онд төрсөн залуу үе Монгол төрийн удирдах албанд томилогдон ажиллахаар болж байна. Тодруулбал Төрийн банкны ТУЗ-ийн хурлын шийдвэрээр тус банкны Гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнг чөлөөлж оронд нь Г.Дөлгөөнийг томилсон байна. Г.Дөлгөөн нь УИХ-ын гишүүн асан, Хэнтий аймгийн засаг дарга Н.Ганбямбийн хүү юм. Тэрбээр МУИС-ийн олон улсын эдийн засагч, Люксембургийних сургуулийг банк, санхүүгийн магистр зэрэгтэй тус тус төгсчээ. Г.Дөлгөөн Монголбанкны нягтлан бодогч, Хяналт шалгалтын газарт ахлах хянан шалгагч хүртэл банкны салбарт нийт найман жил ажиллажээ. Мөн дэлхийн санхүүгийн төв гэгддэг Люксембургийн томоохон хөрөнгө оруулалтын сан болох "Шродерс"-т ажиллаж туршлага хуримтлуулсан байдаг. Харин сүүлийн жилүүдэд Монгол Улсын Хөгжлийн банкинд дэд захирал бөгөөд Эрсдлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан юм. Төрийн банк нь 70 захирлынхаа тоог 30-аар цөөлөөд байгаа билээ.

Эх сурвалж: www.Photonews.mn

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

зочин
2018-02-12 08:02 / IP-202.9.43.102 /

шинэ хачигнууд суга цавинд үржсээр аяндаа том хувалз болно

зочин
2018-02-03 14:47 / IP-202.179.25.118 /

Ганбямба Хүрэлсүхийг дээшлэхэд чамгүй үүрэг гүйцэтгэжээ хариу нь хүү нь дэвшлээ

Зочин
2018-01-29 12:14 / IP-66.181.165.36 /

ТБ ны гүйцэтгэх захирлаар заавал томчуудын хүүхдүүд томилогдох ёстой юм уу жирийн иргэдийн боловсрол сайтай зөндөө залуучуудаас ажилд томилож болдоггүй юм уу хаашаа юм мөнгөтэй хулгайчуудын хүүхдүүд л ажилтай болох юмаа төр засгаа

Н.Ганбямбын хүү Төрийн банкны гүйцэтгэх захирлаар томилогдлоо
Дэлхий
Меган Маркл бие давхар...
2018-10-18 08:03721
Энтертайнмент
ОЛНЫ ДУНД ХУУРАМЧ ДҮР ЭСГЭДЭГ...
2018-10-18 07:59728
Энтертайнмент
Амин дэмтэй цагаан хоолны...
2018-01-08 16:216656
Энтертайнмент
Гоймонтой Итали салатны...
2018-01-09 10:336405
Фото мэдээ
Б.Насанбаяр номын нээлтээ...
2018-01-19 13:565990