КОЛОНКУУД “НОМОНДОО” ОРЖ, БЕНЗИН, ШАТАХУУНАА ХУУЧИН ҮНЭЭРЭЭ ХЭВИЙН ТҮГЭЭХ БОЛОВ

Та яг одоо аль ч шатахуун түгээх станцаас ямар ч шатахууныг тэр дундаа АИ92-оо хуучин үнэ/1630/-ээр нь хүссэн хэмжээгээрээ авч болно. Учир нь ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан уржигдар тушаал гарган ажлын хэсэг байгуулж нефть инмпортлогч компаниудад шалгалт явуулахыг даалгасан.  Тэр ажлын хэсгийг Зам тээврийн Хөгжлийн дэд сайд сошлчдын нэрлэдэгээр шилэн Цогоо ахалж шалгалтаа эхэлсэн даруйд колонкууд бензинээ хуучин үнээр нь түгээгээд эхэлжээ.  

Энэ нь нефть импортлогчид алдагдалд орохоосоо сэргийлж сурсан зангаараа Засгийг шантаажилж айлгаж, иргэдийг зохиомол хомсдол руу түлхэж байж үнээ нэмэгдүүлэх зорилготой үгсэн хуйвалдсаныг тодорхой харуулж  байна. Үнээ нэмэхгүй бол үхэж хатлаа гээд байсан Компаниуд гэнэт яагаад хулхи нь буух боловоо гэж ажиг сураг тавихад ажлын хэсгийнхнээс айснаас гадна тэд хуулиараа маш өндөр торгууль төлөх нь ойлгомжтой болсон аж. Тодруулвал өнгөрсөн оны ашгийнх нь 6 хүртэл хувиар торгохоор ажлын хэсгийнхэн дүгнэлт гаргаж байгаа гэнэ. Энэ нь дунджаар нэг компани гэхэд 1 тэрбум гаруй төгрөгийн торгуулийг төлөх юм байна. Зарим компани нь үнээ нэмээгүй ч зохиомол хомсдол үүсгэж байсан бол Тэс петролиум компани зарим төрлийн шатахууны үнээ нэмэгдүүлээд байгаа аж. Хэрвээ ард иргэдийг бухимдуулсан байдлаа үргэлжлүүлсээр байвал дээрхи ажлын хэсгийнхэн эдгээр компаниудыг торгох, цаашлаад тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэсэн зорилготой байгаа гэдгийг албан бус эх сурвалж хэллээ.

Ер нь нефть импортлогчид дэлхийн зах зээл дээр баррель нефтийн үнэ буулаа гэхээр таг дүлий мэт суудаг хирнээ нэмлээ гэж сураг нь сонсогдох төдийд аль эрт хуучин үнээр нь татан авалт хийсэн бензин шатахуунаа тэр дор нь нэмдэг. Харин буулаа гэвэл чих нь дүлийрсэн мэт “гүлдийдэг” нь бүр тогтсон “соёл”болсон. Жишээ нь өнөөдөр Засгийн газар татвар нэмлээ. Тиймээс бид үнээ нэмнэ гээд байгаа бол өмнө нь Онцгой албан татвараас чөлөөлж, 3 удаа буулгаж байхад ч үнээ буулгаж байл уу.  Гэтэл одоо ингэж ард иргэдийг бужигнуулж уйлан дугарч эрх хүүхэд шиг гонгинож байгаа нь нефть импортлогч компаниуд үеийн үед улстөрчдөд эрхэлж даварч, засаг бүрийг шантаажилдгийн тод жишээ. Тиймээс одоо л тэднийг дураар нь тавилгүй байранд нь тавих хэрэгтэй. Юутай ч засгаас томилогдсон нөхдүүд эхний ээлжинд шатахууны хомсдлыг зогсоож, үнийг нь хэвээр үлдээж. Одоо албан ёсны шийдвэр нь яаж гарахыг харж л байя 

Эх сурвалж: www.Photonews.mn

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

КОЛОНКУУД “НОМОНДОО” ОРЖ, БЕНЗИН, ШАТАХУУНАА ХУУЧИН ҮНЭЭРЭЭ ХЭВИЙН ТҮГЭЭХ БОЛОВ
Дэлхий
Меган Маркл бие давхар...
2018-10-18 08:03723
Энтертайнмент
ОЛНЫ ДУНД ХУУРАМЧ ДҮР ЭСГЭДЭГ...
2018-10-18 07:59731
Энтертайнмент
Амин дэмтэй цагаан хоолны...
2018-01-08 16:216656
Энтертайнмент
Гоймонтой Итали салатны...
2018-01-09 10:336405
Фото мэдээ
Б.Насанбаяр номын нээлтээ...
2018-01-19 13:565990